Төрөл: Counter-Strike:Global Offensive                                                                               Тоглож буй баг: KhARUM                                                                                                 Тоглодог байрлал: Rifler /entry fragger/                                                                         Mouse: Steelseries Rival 100                                                                                             Keyboard: Zero Mechanical Keyboard                                                   

ex-STF (BeStrong, temkaw0w, nuka, mka, Rado)

Сайн байна уу? Өөрийгөө танилцуулаач

Намайг Батболдын Батцэнгэл гэдэг.

Хэдэн настай вэ?
Энэ жил 29 хүрнэ.

Анх FIFA тоглодог байсан шүү дээ. Хэзээнээс Counter-Strike тоглож эхэлсэн бэ? Яагаад Counter-Strike төрлөөр тоглох болов?
Анх FIFA тоглодог, тэмцээн уралдаануудад ч их оролцдог байсан. Ер нь бол яг дан ганц FIFA тоглох уйтгартай санагддаг байсан л даа. 2008 оноос Counter-Strike 1.6 тоглож эхэлсэн. Тухайн үед Frost, kiddo тэргүүтэй Zenith гэж айхтар баг байдаг байлаа. Frost буюу Өөдөс л намайг ер нь Counter-Strike-т оруулсан дөө. 3 жил орчим тоглоод буцаад FIFA тоглож эхэлсэн. 2015 оноос CSGO тоглож эхэлсэн. Олон ч хүмүүсээс тоглооч гэсэн санал ирж байсан.

FIFA хэзээнээс тоглож эхэлсэн бэ? Олон улсын тэмцээнүүдэд оролцож байсан гэж сонсож байсан. Хаана ямар тэмцээнүүдэд оролцож байсан бэ? Монгол тэмцээнүүдэд ямар амжилт үзүүлж байв?
2007 оноос FIFA тоглож эхэлсэн. 2010 болон 2011 оны ICT EXPO тэмцээнүүдэд түрүүлж байсан. 2012 онд Малайзд болсон WCG 2012 ASIA мөн өвөл нь Хятадад болсон WCG Kunshan Grand Final тэмцээнүүдэд оролцож байсан.

rado 1
Хятад улс WCG Kunshan Grand Final
rado 3
Малайз улс WCG 2012 ASIA

Тоглодог нэр, nickname-н тухайд?
Нээх утгасаад байх юм байхгүй дээ. Бодож байгаад л Rado гэдэг нэртэй тоглодог болсон. Хожим нь цагны нэр байсныг нь мэдсэн хахаха.

Багийн болон хувийн бэлтгэлээ хэрхэн хийдэг вэ?
Хувийн бэлтгэлээ ихэвчлэн Workshop map дээр Bot бууддаг. Мэргэжлийн тоглогч нарын POV бичлэг их үздэг. Багийн бэлтгэлийн хувьд тавуулаа суугаад л ярилцана, тактикуудаа ярилцана, үүрэг Role болон Стандарт тоглолтуудаа л одоохондоо бэлдэж байна дөө. 

Багт тоглож байгаа өөрийнхөө үүргийн талаар зөвлөгөө өгөөч?
Зөвлөгөө ч гэж дээ ер нь бол бэлтгэлээ л сайн хийх хэрэгтэй. Багийнхаа тактиканд тааруулсан хувийн бэлтгэл голцуу хийх ёстой болов уу. 

Энэ спортоор хичээллэхэд хүндрэлтэй тал юу байна? Гэр бүлийнхэн дэмждэг үү?

Гэр бүлийнхэн нээх дэмжээд байдаггүй ээ. Хүндрэлтэй тал нь мэдээж спонсор болон Азид CSGO-ийн тэмцээнүүд ховор байгаа нь хүндрэл гэх үү дээ. Спонсорын тал дээр харин манай KhARUM баг бол шийдлээ олсон байгаа. Учир нь KhARUM нь өөрөө ORG (байгууллага) юм л даа.

Электрон спортын давуу чиний бодлоор юу вэ?
Энэ спортын давуу тал гэвэл хувь хүн талаасаа хөгжихөд их нэмэр болдог гэх үү дээ. Тэгээд спортод хүч үзнэ гэдэг чинь өөрөө хүнийг их задалж өгдөг гэж би хувьдаа боддог.

Монголд электрон спортын хөгжил ямархуу түвшинд байгаа гэж бодож байна вэ? Цаашдаа хөгжихөд юу чухал гэж бодож байна?
Харьцангүй гайгүй түвшинд байгаа гэж боддог шүү. Цаашдаа хөгжихөд залуу тоглогчдын оролцоо түлхүү хэрэгтэй л гэж боддог.

Гаднаас болон дотоодоос хүндэлж явдаг, үлгэр жишээ авдаг тамирчин чинь хэн бэ?                                                                                                                                   Гаднаас olofmeister-ийг үздэг. Дотоодоос гэвэл Frost, nuka болон STF багийн дасгалжуулагч BeStrong байна даа.

Redcode баг VOODOO CUP 2011 он  (Dusk, Rado, Koj, Tulg4, Rhytmic)

Монгол багууд их тогтворгүй, үргэлж багийн бүрэлдэхүүнүүд нь өөрчлөгдөж байдаг шүү дээ. Багт асуудал гарах болгонд хүнээ солих нь зөв үү? Эсвэл нэг бүрэлдэхүүнээрээ удаан тогтвортой байх нь зөв үү? Энэ талаар юу гэж бодож байна?  

Байнга солигдох нь аргагүй байхөө. Яагаад гэвэл албан ёсны гэрээ гэх зүйлгүй бас тоглогчид маань өөрсдөө яг зорьсон зорилгогүй байгаа болохоор нэг тэмцээний үр дүнг харж байгаад гишүүдээ солиод байдаг муу тал байдаг. Ер нь бол хүнээ солих зөв бол биш гэхдээ ар гэрийн асуудалтай, багийнхаа тоглолтонд бүрэн орж тоглодоггүй тоглогчдоо сольж байх нь зөв л гэж боддог. 

Ер нь Монгол Match серверт болон тэмцээнүүд дээр нүдэнд чинь өртсөн, ирээдүйтэй харагдаж байгаа залуу тоглогч байна уу?                                               Хэд хэдэн залуу тоглогчид байнаа. AZ Gaming багийн hasteka, H4wk, kinzu[mentalplay], temkaw0w, itzbd гээд залуучууд байна байна.

CS:GO-с гадна сонирхдог хичээллэдэг спорт, тоглодог тоглоом, хобби бий юу?
Одоогоор бол өөр хичээллэдэг спорт байхгүй шд. Тоглодог тоглоом гэвэл Left4dead2, COD байна. Хобби гэвэл аялах дуртай.

Ойрд оролцох гэж байгаа тэмцээн уралдаан юу байна?                                           Ойрдоо ямар нэгэн тэмцээний мэдээлэл байхгүй л байна. Болох бүх тэмцээнд л оролцоно доо.

Бүр шантраад тоглохоо болъё гэх ч юм уу бууж өгөх үе байсан уу?                       Байлгүй л яахав ялангуяа хоёр жил дарааллан улсын аваргын финалд хожигдох тэр үед хахаха.

ROG Masters Asia тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон шүү дээ. Олон улсын тэмцээнд csgo төрлөөр оролцсон сэтгэгдэл ямар байсан бэ?                         Сэтгэгдэл их өндөр байсөөн. Азийн ихэнх шилдэг багууд л тэнд байсан шүү дээ.

rado10

Энэ спортоор хичээллэж эхлэж байгаа болон хичээллэж буй залуучууддаа хандаж юу гэж хэлэх вэ?
Болж өгвөл чөлөөт цагаа зөв тохируулан оновчтой бэлтгэл хийх хэрэгтэй. Хэтрүүлээд дэмий л гэж хэлэх байна даа.

Урилга хүлээн авч ярилцсанд баярлалаа. Цаашдын тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүсэн ерөөе!
За баярлалаа чамд болон Major.mn-ий цаашдын үйл ажиллагаанд амжилт хүсье!

LEAVE A REPLY