Сайн байна уу? Өөрийгөө танилцуулаач
Сайн сайн байна уу? Намайг У.Эрхэс гэдэг. 21 настай. Legion багт 4-р байрлал дээр тоглож байгаа.

Хэзээ тоглож эхэлсэн бэ? Яагаад DOTA2 төрлөөр тоглох болов?
2011 онд тоглож эхэлсэн. Тэр үед хөгжилдөх гэж л найзуудтайгаа тоглож байсан ба 2012 оноос HON (Heroes of Newerth) 1 жил тоглосон. Тэгээд 2014 оноос буцаад DOTA2 эрчимтэй тоглож байнадаа.

Багт ямар үүрэг гүйцэтгэж байна?
Support

Тоглодог нэр, nickname-н тухайд?
Garena нэр л BULL байсан. Магадгүй үхэрийн ордтой хамаатай байх хаха

Багийн болон хувийн бэлтгэлээ хэрхэн хийдэг вэ? Хаана бэлтгэлээ хийж байна?
Одоогоор Legion esport arena-д бэлтгэлээ хийж байгаа. Хувийн бэлтгэлээ solo ranked тоглодог. Багийн бэлтгэл оройны 6 цагаас SEA багуудтай SCRIM хийж байгаа.

MMR хэд байгаа вэ?
Solo 5700, Party TBD байгаа.

Энэ спортоор хичээллэхэд хүндрэлтэй тал юу байна? Гэр бүлийхэн дэмждэг үү?
Багийн зарим гишүүдийн ар гэр л хүндрэлтэй байна даа. Манай гэр бүлийхэн бол дэмждэг.

Электрон спортын давуу тал юу вэ?
Оюун ухааны спорт гэдэг утгаараа тэр талыг л хөгжүүлдэг дээ. Мэдээж чаддаг зүйлээрээ мөнгө олох нь бас давуу тал болно.

Монголд электрон спортын хөгжил ямархуу түвшинд байгаа гэж бодож байна вэ? Цаашдаа хөгжихөд юу чухал гэж бодож байна? 
Монголд электрон спорт ямар ч идэвхгүй байгаа юм шиг санагддаг. Тэмцээн уралдаан жилд 4,5 л болж байна. Одооноос л хөгжиж эхлэж байна даа. Тэмцээн уралдаан их зохиож, тоглодог хүмүүсээ ойлгосон цагт л энэ спорт цаашдаа хөгжинө дөө.

Гаднаас болон дотоодоос хүндэлж явдаг, үлгэр жишээ авдаг тамирчин чинь хэн бэ?
Дотоодоос бол одоо багийнхаа Masquarade-г хүндэлж явдаг. Надад DOTA2 заасан хүн гэхэд болно. Гадаадаас JerAx, s4-г үздэг.

Ойрд оролцож байгаа болон оролцох гэж байгаа тэмцээн уралдаан юу байна?
Саяхан шинэ багаа бүрдүүлсэн болохоор болох бүх тэмцээнд орно доо. Одоохондоо зарласан юм алга л байна. Монголын тэмцээн гэвэл Core Esport Arena-гийн тэмцээн 10-нд болно тэрэнд орно доо.

Цаашдын төлөвлөгөө, зорилго юу байна?
Qualifier-уудад амжилттай оролцож ядаж Main Qualifier-т уригддаг болмоор байна. Тоглодог бүх л хүний зорилго Major-т л орох юм даа.

Энэ спортоор хичээллэж эхлэж байгаа болон хичээллэж буй залуучууддаа хандаж юу гэж хэлэх вэ?
Хүсэл мөрөөдөл зорилгоо болгоод тогловол амжилт олно доо. Зүгээр нэг PC тоглоом гэдэг утгаараа тогловол хэзээ ч амжилт олохгүй. Мөн гэрийхэндээ хэлж ойлгуулах нь зүйтэй

Урилга хүлээн авч ярилцсанд баярлалаа. Цаашдын тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүсэн ерөөе!
За баярлалаа танай хамт олонд ажлын амжилт хүсье!

5 COMMENTS

LEAVE A REPLY