Сайн байна уу? Өөрийгөө танилцуулаач
Намайг Мөнхдөл гэдэг. Cadis нэрээр тоглодог ихэнх хүмүүс Мөөндий гэж дууддаг.

Хэдэн настай вэ?
25

Хэзээ тоглож эхэлсэн бэ? Яагаад DOTA2 төрлөөр тоглох болов?
Ер нь багаасаа видео тоглоом тоглох дуртай байсан хобби юм уу даа. DOTA тоглоод 10 жил болсон байх.

Одоо ямар багт тоглож байгаа вэ? Багт ямар үүрэг гүйцэтгэж байна?
420 гэдэг багт 5-р байрлалд Support хийж байгаа.

Тоглодог нэр, nickname-н тухайд?
Миний уншдаг манганы гол дүрийн овог л доо. Өмнө нь олон нэр сольсон. Энэ сүүлийнх нь.

Багийн болон хувийн бэлтгэлээ хэрхэн хийдэг вэ? Хаана бэлтгэлээ хийж байна?
Саяхан UB Major-ийн өмнөхөн баг болсон болохоор одоохондоо тогтсон бэлтгэлийн хуваарьт ороогүй л байна. Online Scrim, Pub game party л хийж байгаа. Хувийн бэлтгэл гэвэл мэргэжлийн баг, тоглогчдын Replay үзэх дуртай. Ер нь тоглох цаг зав муутай байдаг болохоор ихэнхдээ үздэг. Solo ranked game тоглоно.

MMR хэд байгаа вэ?
Solo 5700, Party 5300 байгаа.

Энэ спортоор хичээллэхэд хүндрэлтэй тал юу байна? Гэр бүлийхэн дэмждэг үү?
Гэр бүлийнхэн дэмждэг тоглодогийг мэднэ. Хамгийн гол нь зөвөөр ойлгуулах хэрэгтэй. Хичээл номоо хаяад ч юм уу тоглох мэдээж буруу. Тэр бүхнээ хүн өөрөө зохицуулах хэрэгтэй. Хувийн зохион байгуулалт сайн хийхгүй бол мэдээж цаг зав их ордог зүйл. Намайг анх тоглож эхлэж байхад хэцүү хэн ч мэддэггүй байсан. Одоо бол өөр болсон бүх юм нээлттэй байна шүү дээ.

Электрон спортын давуу тал юу вэ?
Багийн спорт учраас хүнтэй харилцаж сурна. Сонирхол нэгтэй олон найзуудтай болно. Харилцааны тал дээр эерэг нөлөөтэй гэж боддог.

Монголд электрон спортын хөгжил ямархуу түвшинд байгаа гэж бодож байна вэ? Цаашдаа хөгжихөд юу чухал гэж бодож байна? 
Нэг үеэ бодвол маш сайн хөгжиж байна. Сонирхож тоглодог залуус ч их болсон. Гадна дотны тэмцээнд ихээр ордог болсон. Гадны нэг тэмцээнд Монгол баг амжилттай тогловол маш олон боломжийг нээж өгнө. Ойрхон байгаа гэж боддог.

UB Major League-т оролцох эрхээ аваад буй 420 баг (bekv, Cadis, kima, Lust, Erka)

Гаднаас болон дотоодоос хүндэлж явдаг, үлгэр жишээ авдаг тамирчин чинь хэн бэ?
Masq Мука хамт тоглоход гар нийлдэг сайн тоглогч. Гадны тоглогч гэвэл OG Jerax-н тоглолтыг үзэх дуртай.

Ямар хэрэгсэл (gear) дээр тоглодог вэ?
Keyboard – Corsair K70, Mouse – Rival 300

Ойрд оролцож байгаа болон оролцох гэж байгаа тэмцээн уралдаан юу байна?
UB Major League гээд дотоодын тэмцээнд оролцож байгаа. Он гараад гадны Qualifier тэмцээнүүд болох байх. Одоогоор мэдээлэл муу байна.

Цаашдын төлөвлөгөө, зорилго юу байна?
Online Qualifier-т амжилт гаргамаар байна. Offline Lan тэмцээнд явах боломж нээгдэнэ.

Энэ спортоор хичээллэж эхлэж байгаа болон хичээллэж буй залуучууддаа хандаж юу гэж хэлэх вэ?
Цаг заваа тохируулаад тоглоход болохгүй юм байхгүй. Тийм учраас гэрийнхэндээ зөвөөр ойлгуулах хэрэгтэй. Өөрсдөө л сайн тоглодог бол амжилт үзүүлэх зөндөө боломж байгаа. Бас нэг юм нь Монгол багууд Roster Change маш их хийдэг. Нэг тогтсон багаараа тогловол зүгээр санагддаг. Тоглохоосоо гадна Competitive Game их үзвэл гоё санаа, Play Pattern-үүд харагддаг.

Урилга хүлээн авч ярилцсанд баярлалаа. Цаашдын тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүсэн ерөөе!
Ок баярлалаа.

LEAVE A REPLY