dobu2

 

Өөрийгөө танилцуулаач
Намайг Батболдын Ган-Эрдэнэ гэдэг. 17 настай. The MongolZ CS:GO багт dobu гэдэг нэрээр тоглодог.

Хэзээ тоглож эхэлсэн бэ? Яагаад CS:GO төрлөөр тоглох болов?
5 жилийн өмнөөс 1,6 тоглож эхэлсэн. Хөгжилдөх гэж л тоглодог байсан. 2 жилийн өмнө CS:GO төрлийг тоглож эхлээд 2016 оны 6 сараас Mongolz багт мэргэжлийн түвшинд тоглож эхэлсэн.

Багт ямар үүрэг гүйцэтгэж байна?
Rifler

Тоглодог нэр, nickname-н тухайд?
Nickname dobu бол манай гэрийхэн маань бага байхад Добу гэж дууддаг байсан. Тэгээд л dobu гэдэг нэртэй тоглодог болсон.

Багийн болон хувийн бэлтгэлээ хэрхэн хийдэг вэ? Хаана бэлтгэлээ хийж байна?
Хувийн бэлтгэлээ бол том багуудын демог үзээд яаж хамгаалж байна, ер нь яаж тоглож байна, байран дээрээ ингэчихвэл зүгээр юм байна нтр гээд л анализ хийдэг. Aim бэлтгэл бол чухал. Ер нь bot буудаж, deathmatch серверт тоглодог.
Багийн бэлтгэл бол ер нь тактикийн тоглолтоо бэлддэг. Тактикийн тоглолтыг маань манай багийн дасгалжуулагч maaRaa, Noks хоёр боловсруулаад бид нарт хэлээд, бид нар хоорондоо ярилцаад ер нь гаргадаг байгаа. Game Arena Варетье дахь салбарт бэлтгэлээ хийдэг.

Энэ спортоор хичээллэхэд хүндрэлтэй тал юу байна? Гэр бүлийхэн дэмждэг үү?
Гэр бүлийхэн ер нь бол дэмждэггүй байсан. Сая 6 сараас хойш ярилцаж тохиролцоод, гэрээ шахуу юм хийгээд дэмжиж эхэлсэн. Нэг жилийн хугацаа надад өгсөн. Хэрвээ би амжилт гаргахгүй бол сургуульдаа сураад явна. Хэрвээ амжилт гаргавал цаашаа яах ийхээ ярилцана. Хүндрэлтэй тал нь Монголд бол хэцүү зүйл нь Спонсор байхгүй, Интернэтийн асуудал. Ямар нэгэн тэмцээнд шалгарахын тулд заавал онлайнаар шалгаруулалтанд оролцох хэрэгтэй болно. Монголоос бол интернет их хэцүү Ping, Loss гэх мэт…

Электрон спортын давуу тал юу вэ?
Давуу тал… Шинэ гарч ирж байгаа спорт шагналын сан өндөр. Яг давуу тал бол мэдэхгүй юмаа өөрөө дуртай, хүсэлтэй, зорилготой болохоороо л тоглодог шд.

Монголд электрон спортын хөгжил ямархуу түвшинд байгаа гэж бодож байна вэ? Цаашдаа хөгжихөд юу чухал гэж бодож байна?
Монголын хөгжил бол ер нь доор байгаа. Ер нь бараг одоо л бараг эхлэл нь юм уу даа. Цаашдаа хөгжихөд хүмүүсийн ойлголт зөв байхад л хөгжих байх гэж бодож байгаа. Зүгээр Pc тоглоом биш Электрон спорт гэдэг талаас нь ойлгуул спонсорууд ч тэр ер нь тал талаасаа хөгжих байх.

 

(Zilkenberg, kabal, maaRaa, tsogoo, dobu, ncl)

 

Гаднаас болон дотоодоос хүндэлж явдаг, үлгэр жишээ авдаг тамирчин чинь хэн бэ?
Дотоодын тамирчдаас бол Тайвнаа буюу Machinegun-г хүндэлдэг. Гаднаас бол GeT_RighT, f0rest хоёрыг их үздэг.

Ямар хэрэгсэл (gear) дээр тоглодог вэ?
Mouse Zowie EC2-A, Pad Zowie G-SR, Keyboard Tt eSPORTS Poseidon RGB, Чихэвч байхгүй байгаа.

Ойрд оролцож байгаа болон оролцох гэж байгаа тэмцээн уралдаан юу байна?
Одоо онлайнаар Mr.cat, Mixbot pro league 2-т оролцож байгаа. Mixbot pro league одоохондоо зогсчихсон байгаа. Mr.cat-д манай баг шөвгийн 4-т үлдчихсэн байгаа. Лан тэмцээн бол 11 сарын 12-13-нд Asus Rog Малайз-д болох тэмцээн байгаа.

Цаашдын төлөвлөгөө, зорилго юу байна?
Саяны Minor-ыг алдчихсан. Дараагийн Minor-т оролцож түрүүлээд Major-н сонгон шалгаруулах тэмцээнд оролцож Major-т л оролцох зорилготой байнадаа.

Энэ спортоор хичээллэж эхлэж байгаа болон хичээллэж буй залуучууддаа хандаж юу гэж хэлэх вэ?
Тоглож эхлэж байгаа хүмүүс зөв утгаар нь тоглох хэрэгтэй. Зүгээр нэг PC-нд ороод тоглоод байхгүй
Электрон спорт талаас нь хараад тоглоорой. Хоббигоороо тоглодог хүмүүс бол өөрсдөө зохицуулаад тоглоно биз. Энэ спортоор хичээллэе гэсэн хүмүүс бол цаг заваа зөв зохицуулаад, тууштай, зорилготой, хүсэл мөрөөдөлтэй яваарай л гэж хэлье даа.

Урилга хүлээн авч уулзаж ярилцсанд баярлалаа. Цаашдын тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүсэн ерөөе!
Баярлалаа. Танай хамт олонд ч гэсэн амжилт хүсье!

 

SHARE
Next articleBET-Gaming (CSGO)

2 COMMENTS

LEAVE A REPLY