eternalenvy-interview

Энэ ярилцлагыг LootMarket-ийн хамт олон EternalEnvy-гээс авсан болно.
Энэ ярилцлагаар EternalEnvy-гийн:
7.00 патчын тухай бодож байгаа зүйл
Дуртай LAN тэмцээнүүд
“NP” үгийн утга
Дуртай мэмэ
Мэргэжлийн тоглогч байхын сайхан зүйл

7.00 patch-ийн юу нь таалагдаж байгаа вэ?
Би ойрдоо завгүй байгаа учраас энэ патч дээр тоглож амжаагүй л явна. Би ихэнхдээ хэд хоногтоо тоглолгүй патчын алдаанууд засагдахыг хүлээдэг. Гэхдээ надад бодсон зүйл байгаа. Хэдийгээр шинэ UI-ийн талаар маш олон хүмүүс гомдоллож байгаа ч гэсэн энэ тоглоом зөв тийшээгээ чиглэж байгаа гэж би үзэж байна. Хуучин UI маш том хэмжээтэй, тоглож байх үед олон мэдээллийг хаадаг байсан. Надад Ember Spirit-ийн talents (чадварууд) таалагдсан, мөн Ember Spirit-ийн шинэ сеттэйгээр би энэ баатрыг спамдана гэж бодож байгаа. Миний PA мөн бусад тоглосон баатрууд шиг болохгүй л гэж найдъя. Ямар ч гэсэн би Ember Spirit-ийг дахин мэргэжлийн тайзанд оруулж ирэхийг хичээх болно. Backpack гэх нэмэгдэл ч бас зайлшгүй хэрэгтэй зүйл байсан. Ихэнх мэргэжлийн тоглолтуудад суппортууд сайн итем эсвэл wards/smoke хоёрын аль нэгийг сонгох хэрэг гардаг. Харин одоо тэд хоёуланг нь хийж чадна. Мэдээж миний хувьд энэ нь алдаатай мэтээр санагдаж байгаа ч IceFrog үүнийг ирээдүйд засах байлгүй дээ.

Чиний дуртай LAN тэмцээнүүд чинь юу вэ? Яагаад?
Би тоглосон бүх LAN тэмцээнүүдээ санаад харамсаж, санаа зоволгүйгээр хөгжилдсөн нэг ч тэмцээн байгаагүйг анзаарсан. Жишээ нь DreamHack Winter тэмцээн NoTideHunter багт би анхны ялалтаа авсан ч бид дахиад 24 цаг хүлээх хэрэг гарсан. Гэхдээ Shanghai Major-ийг би дурдмаар байна. OG-ийн эсрэг бид 3 цагийн турш Shanghai Major-ийн асуудалтай booth-нд гацсан ч гэлээ надад хамгийн их таалагдсан. Өглөө бүр Rose (1437) бид хоёр бусад хүмүүсээс хэдэн цагийн өмнө сэрж тоглолтын тухай ярилцаж байсан. Би энэ тэмцээнээс л хамгийн их туршлага олж авсан. Үлдсэн цорын ганц Хятад тоглогчийн хувьд бид тэр олон хүмүүсийн дуртай баг нь болж байсан. Энэ миний амьдралдаа ялсан хамгийн том тэмцээн. Миний найз охин яагаад ч юм Shanghai Major-ын ажилчид дунд байсан болохоор тэр ялалт бүрийн минь дараа тайзан дээр байдаг байсан. Үнэхээр сайхан байсан. Миний үеэлүүд, авга, нагац нар бас эмээ маань тоглолтыг үзэж байсан нь эцэг эхийг маань баярлуулсан.

Тоглож байгаа баатардаа зохих итемийг нь зүүлгэсэн үед илүү сайн тоглож чаддаг уу? Kappa
Энэ нь шууд бусаар л нөлөөлдөг. Заримдаа би шинэ сет нь гоё харагдсан учраас л тэр баатрыг спамдаж, тэр баатраараа илүү сайн тоглодог. Үүний нэг жишээ бол PA arcana гарах үед би PA-г зогсохгүй спамдсан (том бүтэлгүйтэл). Би олон баатар дээр үүнийгээ давтсан. Luna-гийн Immortal итем Lunar Immortal Shield гарах үед үүнийг спамдаж байсан ч дараа нь миний Drow Ranger-ийн сет (Guise of the Envious Archer) гарсны дараа би DR-ийг спамдсан. Би 7.00 дээр Ember Spirit-ийг шинэ сеттэй нь спамдана гэж бодож байгаа (Маш их баярлалаа Anuxi!).

“NP” үгийн жинхэнэ утгыг дэлгэхгүй биз?
Анх би багаа байгуулахдаа амархан нэртэй бүтээнэ гэж бодсон. OG-тэй адилаар дуудахад хялбар, маш олон утгатай нэртэй болохоор шийдсэн. Би маш олон товчилсон үгийн утгуудыг судалж үзсэн. Тэгээд би No Problem бас Over Powered хоёр дээр тогтож үлдсэн. Би OP-оос илүү NP-г сонгосон яагаад гэвэл NP нь мөн No Puppey гэж ч дуудаж болох учраас үнэхээр хөгжилтэй санагдсан. Мөн Naga Please гэх мэтээр олон хөгжилтэй зүйлс NP нэр дээр гарж ирсэн.

Дуртай мэмэ чинь юу вэ?
Secret багт байх үеийн хамгийн аймшигтай дурсамж маань бэлтгэл хийж байх үед Puppey хутга барин алхаж үргэлж хүний доторх ямар байдгийг харахыг хүсдэг гэж ярьж байсан үе. Тэр өмнө нь амьтан дээр туршиж үзсэн одоо илүү бодит зүйл хармаар байна гэсэн. Би үүнд нь итгэсэн.

Мэргэжлийн тоглогч байхын дургүй зүйл чинь юу вэ?
Үзэн ядалт. Би мэргэжлийн тайзан дээр хамгийн туйлшрамтгай тоглогч байж магадгүй учраас маш их үзэн ядалттай тулгардаг. Boston Major дээр бид DC-д ялагдсаны дараа хүмүүс “EternalEnvy эндээс хар өгзгөө аваад тонилж үз” гэж орилж байсан. Би маш олон алах сүрдүүлгийн захиа ч ойрын хэдэн жилд авсан. Гэхдээ би хэзээ ч энэ үзэн ядалтыг багасгахын тулд өөрийгөө өөрчилнө гэж бодож байгаагүй. Тоглож эхэлснээс хойш ийш тийшээ нүүж, харин одоо баг эзэмшиж, найз охинтой болсон болохоор ийм зүйлд санаа тавих цаг зав байгаагүй. Угаасаа ч над руу чиглэсэн үзэн ядалт ихэнх нь утга учиргүй зүйлүүд байдаг.

Тоглоомоос гадуур юу чамайг хамгийн их тайвшруулдаг вэ?
Маш сайн анимэ үзэх эсвэл манга унших. Гэхдээ ойрдоо унших, үзэхээ багасгаж байгаа. Оронд нь Барууны цувралуудыг үзэж эхлэх гэж байгаа.

Өөр хэлэх зүйл байна уу?
Намайг болон NP багийг маань дэмждэг хүн болгонд баярлалаа. Үүнд FYM Hot Sauce, ggbet, Loot Market ч багтаж байгаа. Харин өөр нэгэн спонсор бол бидний фэнүүд юм. Бид та бүхний итгэлийг алдалгүй үргэлжлүүлэн хичээх болно. Бид олон нийтийн уулзалт маягийн зүйл зохиомоор байгаа ч цаг зав ойрдоо гарахгүй л байна. Би бас удахгүй бэлтгэл хийдэг газрынхаа ойролцоо нүүх гэж байгаа. Тиймээс аяллын бичлэгээ оруулах болно. Сүүлд хэлэх том зүйл гэвэл бид Торонтод фэнүүдтэйгээ уулзалт зохион байгуулах болно. Бидний дараагийн бэлтгэл хийх газар маань Малайз учраас бид 1 сар хүртэл энд саатна. Малайзад ч гэсэн хоёр удаа уулзалт зохиох учраас та бүхнийг тэнд байна гэж найдъя.

LEAVE A REPLY