Өөрийгөө танилцуулаач
Сайн уу намайг Эрдэнэцогт гэдэг. 21 настай. Одоогийн байдлаар Австрали улсад сурж байгаа. Яг өнөөдөр Immunity багт албан ёсоор орж байна. Эндээ хэдэн national буюу улсын хэмжээний ESL-ийн ЛАН тэмцээнд “Athletico” багтай түрүүлсэн ба сая 10 сард Малайз-д болсон Asia Minor-т анх удаа олон улсын тэмцээнд орж 5,6-р байранд орсон амжилттай л байна.

Хэзээ тоглож эхэлсэн бэ? Яагаад CS:GO төрлөөр тоглох болов?
Анх 12, 13 настай байхдаа үеэлийнхээ гэрт очиж 1.6 Public серверт бууддаг байсан. Тэгж л Counter-Strike тоглож эхэлсэндээ. Тэгээд явсаар байгаад яг 2012 оноос тэмцээн уралдаан байдагийг мэдээд арай спорт талаас нь харж эхэлсэн. Гэхдээ тэр үед миний хувьд 1.6-р Монголд өөрийгөө таниулах нилээд хүнд байсан. Тэгээд тун удалгүй CS:GO гарч ирээд за энийг нэг сайн тоглоё доо гэж анх гарсан цагаас нь хойш Монголд бүх л том тэмцээнүүдийн аваргыг нь авсандаа. Яагаад Counter-Strike гэвэл буудалцахаас илүү тактикийн, оюуны тоглоом гэдэг талаас нь илүү хараад тэгээд л өөртөө тодорхой зорилго тавиад л орсон доо.

Багт ямар үүрэг гүйцэтгэж байна?
Entry Fragger

Тоглодог нэр, nickname-н тухайд?
erkaSt гэдэг нэрийн учир нь намайг ер нь гэр бүл болон найзууд маань Эрка гэж дууддаг. Мөн би f0rest-г анх тоглож байхдаа л fragmovie нтрийг нь үздэг байсан юм. Одоо ч том фен нь. Тэгээд f0rest->fourest->4st=erk4st болгоод яваандаа 4->a болгож солиод erkaSt болсон доо.

Багийн болон хувийн бэлтгэлээ хэрхэн хийдэг вэ? Хаана бэлтгэлээ хийж байна?
Одоогийн байдлаар Immunity багтай бэлтгэлээ хийгээд 2 долоо хоног болж байна.
Манай багийн бусад 4 гишүүний нэг нь Шинэ Зеланд, нөгөө гурав нь Австралид Sydney, Melbourne, Adelaide хотуудад байдаг учраас бэлтгэл 7 хоногт 3-4 удаа орой Онлайнаар 7-12 цагийн хооронд болдог. Багийн бэлтгэлээ одоогийн байдлаар дөнгөж надтай нийлүүлээд 2 шинэ гишүүнтэй болж байгаа болохоор тоглох байрлал дээрээ одоохондоо анхаарч байна. Хувийн бэлтгэл гэвэл би ер нь сул хичээл, ажилгүй завтай үедээ BOT л их бууддаг даа. Заримдаа дуу сонсонгоо Deathmatch серверт бууддаг.

Энэ спортоор хичээллэхэд хүндрэлтэй тал юу байна? Гэр бүлийхэн дэмждэг үү?
Анх гэр бүлийхэнтэй их л асуудалтай байсан. Ихэвчлэн нууж байгаад л явж тэмцээнд орж, бэлтгэл хийдэг байсан даа. Одоо Австралид ирсэнээс минь хойш энд амжилт гаргаад гадаад, дотооддоо тоглонгоо аялаад эхэлснээс хойш ер нь маш их дэмждэг болсон шүү. Жишээлбэл би гэр бүлийхэнтэйгээ Video Call нтр хийхдээ ихэвчлэн тоглоомны талаар л ярьдаг болсон шд.

Электрон спортын давуу тал юу вэ?
Электрон спортын давуу тал гэвэл яг одоогийн байдлаар хамгийн хурдацтай өсөлттэй зах зээл болсон бөгөөд дэлхийн том том улсуудад албан ёсны спорт гэж тооцогдож эхэлсэн. Давуу тал гэхээсээ илүү би яагаад хүмүүс одоо спорт гэдэг талаас нь хүлээн зөвшөөрөх ёстойг нь хэлье. Электрон спорт-д амжилт гаргахын тулд бас л яг бусад спорттой ижилхэн бэлтгэл, тууштай байдал, хичээл зүтгэл маш их гаргана. Мэдээж би зүгээр л өдөржингөө тоглоод суухгүй шүү дээ. Бас тэмцээн уралдаанд оролцож байхад маш их ачаалал, стресс, оюуны чармайлт гаргаж байж хождог. Мөн электрон спорт нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүсийн яг л нэг юм шиг нэгтгэж чаддаг.

Монголд электрон спортын хөгжил ямархуу түвшинд байгаа гэж бодож байна вэ? Цаашдаа хөгжихөд юу чухал гэж бодож байна? Чиний хувьд Австрали улсын хөгжилөөс хэр хоцорч байна гэж бодож байна?
Миний хувьд Австрали улстай харьцуулахад бол адилхан тал их бий. Жишээлбэл Австрали улс бол бараг нэг улс тив. Өөрөөр хэлвэл яг л дотооддоо нэг хэдэн топ 10 багийн хооронд тэмцээн уралдаан өрнөнө. Гэхдээ Австрали Монголын нэг
ялгаа нь гэвэл спонсор маш их орж ирж байгаа. Жишээлбэл өнгөрсөн жил Австралийн хамгийн том шагналтай тэмцээн 10,000$ байсан бол энэ жил гэхэд л нилээд хэдэн 50,000$, 30,000$ шагналын сантай тэмцээнүүд зохиогдож эхэлсэн. Дээрээс нь ирэх оны 2 сард 100,000$ шагналын сантай league эхлэнэ. Монголд бол спонсор олдох нь ховор, ер нь хувь хүн биш л бол ямар нэгэн компани ашиг байх биш гээд спонсорлохгүй нь тодорхой л байх. Гэхдээ миний хувьд Монголд спонсор байхгүй байлаа гэхэд Ази руу гарцтай чанартай интернэттэй байхад Монгол тамирчид Монголоос Азийн багуудтай бэлтгэлээ гацалтгүй аятайхан хийгээд, тэмцээн уралдаанд нь шалгараад гаднаас спонсор татах бүрэн боломж бий.

Гаднаас болон дотоодоос хүндэлж явдаг, үлгэр жишээ авдаг тамирчин чинь хэн бэ?
Монголоос бол Nuka, Frost (одоо нэрнүүд нь өөр болсон байна лээ) 2 миний хамгийн хүндэлж явдаг тоглогч нар даа. Монголд байсан сүүлийн 2 сардаа Nuka, Frost 2-той Mountain Dew League, ICT Expo гэх 2 том тэмцээнүүдэд түрүүлсэн. За тэгээд араас нь MongolZ-н хэддээ их дуртай. Гаднаас бол зөвхөн Patrik “f0rest” Lindberg.

Ямар хэрэгсэл (gear) дээр тоглодог вэ?
Одоо Immunity-д орсон болохоор спонсор болох Steelseries-н бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж байгаа.
Keyboard : SteelSeries Apex M500
Headset: Steelseries Siberia 650
Mousepad: SteelSeries QcK Heavy
Mouse: SteelSeries Sensei Raw

Ойрд оролцож байгаа болон оролцох гэж байгаа тэмцээн уралдаан юу байна?
Энэ жилийн хувьд Immunity-тэй одоо 12 сарын 9-13ны хооронд Хятад улсад болох Word Cyber Arena (WCA) 200.000$ шагналын сантай тэмцээнд оролцоно. Мөн 1 сард Австрали улсын Melbourne хотод ZEN APAC 100.000$ шалгаруулалтанд орно.

Цаашдын төлөвлөгөө, зорилго юу байна?
Цаашдын төлөвлөгөө гэвэл мэдээж Австрали улсад амжилттай суралцаж төгсөөд, мөн Counter-Strike-аараа чадах чинээгээрээ амжилт гаргана даа. Counter-Strike зорилго гэвэл Major-т оролцох.

Энэ спортоор хичээллэж эхлэж байгаа болон хичээллэж буй залуучууддаа хандаж юу гэж хэлэх вэ?
За энэ төрлөөр тэгээд үнэхээр цаашаа өөрийгөө соръё гэж бодож байгаа залуучуудад гэж хэлэхэд үнэхээр чиний мөрөөдөл энэ бол хичээгээд өөрийгөө бэлдээд үз л гэж хэлье дээ.

Урилга хүлээн авч ярилцсанд баярлалаа. Цаашдын тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүсэн ерөөе!
Баярлалаа. Танай хамт олонд амжилт хүсье!

8 COMMENTS

  1. Сайхан яриа байлаа монголчууд хүчтэй чи чаднаа хүү минь амжилт

LEAVE A REPLY