Юу өөрийг тань хуучин nV багийн бүрэлдэхүүнийг өөрчлөн шинэ баг бүрдүүлэхэд хүргэв?

Happy: Ер нь бол манай багийн 3 тоглогч намайг орхиод Францын супер багт орохоор шийдсэн мөн Christophe ‘SIXER’ Xia гэрээ нь дуусаад чөлөөт агент болсон. Надад шилдэг баг бүрдүүлчихээр тоглогчид Францад өшөө олон байгаа гэж бодогдсон. Тэгээд л шинэ баг бүрдүүлэхээр шийдсэн дээ. Бид шинэ залуу мөн туршлагатай тоглогчдыг авахаар шийдсэн.

SIXER-ийн nV-д орсоноос хойш сайжирч чадвар нь ахиж байгаа талаар жоохон яриач. Тэрээр дэлхийн шилдэг тоглогчдын эсрэг маш сайн тоглож чадахаа харуулсан шүү дээ?

Happy: Миний бодлоор тэр потенциал сайтай тоглогч. Ялангуяа одоо бид түүнд өөрийнх нь хуучин үүргийг өгч AWPer болгож байгаа. EnVy багийн хуучин бүрэлдэхүүн жоохон хэцүү байсан л даа. Учир нь зарим тоглогчид хэтэрхий их орон зайг эзэлдэг байсан.
Одоо тэр нэлээн чухал үүрэгтэй болсон. Sniper бол багт маш хэрэгтэй зүйл бөгөөд түүнийг шинэ бүрэлдэхүүнийг үзэн ядаж буй бүх хүмүүст буруу бодож байгааг нь харуулна гэдэгт итгэлтэй байна.

Францын Counter-Strike залуу авъяаслаг тоглогчдоор баялаг шүү дээ. Alexandre ‘xms’ Forté болон David ‘devoduvek’ Dobrosavljevic нарыг хэрхэн сонгож авсан бэ? (Жич: devoduvek-г багаас хасахаас өмнө асуусан асуулт)

Happy: Ер нь бол эртнээс мэддэг байсан. Тоглолтын бичлэгүүдийг нь их үзсэн. Үзэж байгаад л багт хэрэгтэй байгаа тоглогчдоо л авсан даа. Надад entry fragger, support тоглогчид хэрэгтэй байсан гэх үү дээ. Тэгээд л энэ хоёр залууг сонгосон.

Alexandre ‘xms’ Forté

Энэ баг өөрийн чинь хувьд эргэн нэгдэлт болсон. Учир нь өөрөө 2008 онд анхны Major тэмцээндээ түрүүлэхдээ RpK-тэй хамт Epsilon багт байсан шүү дээ.
Cedric-тэй дахин хамт тоглох болсонд сэтгэгдэл ямар байна?

Happy: Тиймээ Cedric бид хоёр хамт 2008 онд Counter-Strike:Source төрлөөр анхныхаа олон улсын тэмцээнд түрүүлж байсан. Энэ нь миний карерын сайхан мөчүүдийн нэг.
Надад RpK тухайн үеийнхээс хамаагүй сайжирсан нь мэдрэгдэж байгаа. Тэр TANK гэдгээрээ аль хэдийнээ танигдсан, үнэхээр өрсөлдөх чадвартай, багийнхантайгаа сайн ярилцдаг, ер нь л түүнтэй ажиллахад их амар байдаг.

2008 Epsilon (RpK, Happy, Ex6TenZ, Shokkk and crZ)

Танай баг хуучин EnVyUs-ийн тоглолтын хэв маягаар тоглох уу эсвэл шинэ бүрэлдэхүүнээрээ шинэ хэв маяг хайж байна уу?

Happy: Миний бодлоор бид үнэхээр зөв ажиллаж чадвал бид маш хүчирхэг баг болох болно. Бид ерөнхийдөө хэрхэн Counter-Strike-ийг зөв тоглох талаар бүгд мэднэ. Хамтдаа суралцах бөгөөд шинэ тактикууд гаргаж ирэх нь мэдээжийн зүйл. Хэрвээ бид зөв хийж чадвал шилдэг 10-т багтах нь хэцүү зүйл биш.

Өөрөө lurker үүргээрээ үргэлжлүүлэн тоглох уу? Өөр үүргээр тоглож туршиж үзсэн үү?

Happy: Шинэ багийн тэмцээний тоглолтуудыг үзсэн гэж бодож байна. Би lurker үүргээрээ тоглож байгаа гэхдээ ер нь бол баригдалгүй хүссэнээрээ тоглож байгаа. Хүмүүс ч үүнийг оролдож үзэж зарим нь амжилттай хэрэгжүүлж байгаа шүү дээ. Зөвхөн ахлагчийн хувьд ч бус би өөрийгөө бүрэн дайчилж багийнхаа төлөө чадах бүхнээ л хийх болно.

Бусад багуудын бүрэлдэхүүний өөрчлөлтийн талаар юу гэж бодож байна Liquid, G2, fnatic, GODSENT, FaZe, Optic болон North багууд бүгд л бүрэлдэхүүндээ өөрчлөлт орууллаа шүү дээ.

Happy: Миний бодлоор 2017 он CS:GO-н хувьд нэлээн өрсөлдөөнтэй жил болох байхаа. Энэ өөрчлөлтүүд удаан хүлээгдсэн. Одоо хүн бүр хүссэн багтайгаа байгаа гэдэгт итгэлтэй байна. Одоо тэд зүгээр л хамтдаа ажиллаж, чухал үед алдаа бага гаргах дээрээ л анхаарах хэрэгтэй. Би одоо хүртэл Liquid болон OpTic багуудын солилцооны талаар сайн ойлгоогүй л байгаа.

nV тэмцээнд түрүүлэх хүртэл хэр удах бол? Дараагийн Major тэмцээнийг зорилгоо болгож байна уу эсвэл удахгүй аварга авах хэмжээнд очих уу?

Happy: Чухал зүйл бол юуг ч хүлээх хэрэггүй л дээ. Бид тэмцээнүүддээ оролцоно, бид өөрсдийн хэв маягаараа тоглох л болно. Бид ухралгүйгээр улам л урагшилсаар байх болохоор зорилго ч дагаад тодорхой болоод ирэх байх. Хэрвээ бүр тулгаж асууж байгаа бол би 5 сарын хугацаа өгчих л гэж хэлнэ. Миний ганц зорилго бол Major тэмцээний цомыг дахин гартаа өргөх.

Яаж Adil ‘ScreaM’ Benrlitom-ийг багтаа элсүүлчив? Ер нь бол FaZe-д орох нь тодорхой байсан биз дээ.

Happy: Миний бодлоор хүн бүр түүнийг nV-д яг тохирно гэж бодож байсан байх. Би яг яаж энэ бүхэн болсон талаар хэлж чадахгүй нь ээ. Гэхдээ өмнө хэлсэнчлэн хүн бүр шинэ багтаа сэтгэл хангалуун байгаа.

5

nV-гийн фенүүддээ хандаж хэлэх үг байна уу?

Happy: Манай багийг дэмждэг бүх хүмүүстээ баярлалаа. Бид 2017 ондоо Францыг CSGO-ийг дахин агуу болгох болноо.

1 COMMENT

  1. liquid optic soliltsoo bol unendee shal t1. hiko bol zgr l boli2. oor gaigu tamirchid zondo bhad ywj2 hiko. optic odo bol zgr l unaltad orsn fail bag boltsn bn.

LEAVE A REPLY