Төрөл: DOTA2                                                                                                                         Тоглож буй баг: Team Force                                                                                                Тоглодог байрлал: Support                                                                                                 MMR: 7000                                                                                                                            Mouse: Rival 100 

Сайн байна уу? Өөрийгөө танилцуулаач? 

Hustla: Равдангийн Нармандах гэдэг. 18 настай.

Хэзээнээс DOTA2 тоглож эхэлсэн бэ? Яагаад DOTA2 төрлөөр тоглох болов?

Hustla: DOTA2 тоглоод 2 жил арай л болоогүй байна. Анх нээх санаж бодсон юмгүй тоглодог байсан. Сүүлийн 6, 7 сар л амжилт үзүүлэх боломжтой санагдаад өмнөхөөсөө хичээж байгаа.

Тоглодог нэр, nickname-н тухайд?

Hustla: Тоглодог тогтсон нэр байдаггүй байхад сонсдог 1, 2 дуун дээр мөн киноны хэсэг дээр гарахаар нь таалагдаад энэ нэрээрээ тоглож эхэлсэн.

Багийн болон хувийн бэлтгэлээ хэрхэн хийж байна? Бэлтгэлийн байртай гэж сонссон?

Hustla: Хувийн бэлтгэлийг Solo Ranked тоглоод л… Одоохондоо 4-үүлээ байгаа. 5 дахь хүнээ олоогүй байгаа болохоор багаараа бэлдэж эхлээгүй л байна. 5 дахь хүнээ удахгүй аваад бэлтгэлийн байрандаа хамт амьдраад амжилтын төлөө л бэлдэх байх даа.

Шинэ багийг өөрөө бүрдүүлж байгаа гэж дуулсан. Багийн гишүүдээ танилцуулаач?

Hustla: Өмнөх Zenith багт хамт байсан BULL, megatoN хоёрыг авчихсан байгаа. Өсөхөө гээд найзыгаа бас авсан байгаа. 5 дахь хүнээ багаараа ярилцаад бараг сонгочихсон байгаа. 

16910734_1813583452213455_1650628486_o

The Mongolz багийг өөрөө орхисон шүү дээ. Шалтгаан нь юу байв?

Hustla: Нээх шалтгаан нтр байхгүй ээ. 1, 2 онцгүй хожигдлоос л болсон байх.

14993409_376923055981393_1514393723595941356_nPick-лэх, тоглох дуртай баатар юу вэ?

Hustla: Тэмцээний тоглолт дээр ч, Solo Ranked дээр ч Bountyhunter, Riki, Earth Spirit, Pudge авч тоглох дуртай.

Энэ спортоор хичээллэхэд хүндрэлтэй тал юу байна? Гэр бүлийнхэн дэмждэг үү?

Hustla: Нээх хэцүү тоглож чадахгүй болтол хүндрэл гарч байгаагүй. Гэрийнхэн сүүлийн 6, 7 сараас тоглоом гэж хардаг байсан нь арай өөр болоод сайхан л байна 😀

Электрон спортын давуу талыг юу гэж боддог вэ?

Hustla: Хүмүүс оюун ухаан, хурд хүч сайжруулдаг гэдэг л юм байна лээ. Миний хувьд бол бусад ажил мэргэжил, бизнесийн салбаруудаас арай залуудаа амжилт гаргаж болох юм болов уу гэсэн бодлоор л ойрын 2, 3 жил тоглоно гэсэн бодолтой байгаа.

Монголд электрон спортын хөгжил ямархуу түвшинд байгаа гэж бодож байна вэ? Цаашдаа хөгжихөд юу чухал гэж бодож байна?

Hustla: Мэдээж бусад орнуудтай харьцуулахад муу байгаа ч гэсэн удахгүй ялгаагүй болох байх гэж боддог. Монголдоо чанартай хэдэн багтай болоод гадны тэмцээнүүд рүү байнга оролцдог болоод ирэхээр болох л байх даа.

UB Major болон DELL DOTA2 тэмцээнүүд болох гэж байгаа шүү дээ. Хэн Standin хийх вэ?

Hustla: Ямар ч байсан 5 дахь хүнээ олтол Erka тэмцээнд Standin хийх байх.

Гаднаас болон дотоодоос хүндэлж явдаг, үлгэр жишээ авдаг тамирчин чинь хэн бэ?

Hustla: Табаа, Ариука, Мөөнди, Төөд, Энкүүл ах нарыг л их хүндэлдэг. Yapzor, Khezu, zai эдрийг л их үздэг дээ.

Өөрийнхөө тоглож буй байрлал дээр хэрхэн тоглох талаар зөвлөгөө өгөөч?

Hustla: Одоохондоо тийм ч сайн арга барилаа олоогүй л байна. Гэхдээ Roam хийж байгаа хүмүүс бага үхээд, хэрэгтэй газраа очоод байхад л болдог юм шиг санагддаг. 8k, 9k хүрэхдээ л хүмүүс зөндөө зөвлөгөө өгнө дөө.

Монгол багууд их тогтворгүй, үргэлж багийн бүрэлдэхүүнүүд нь өөрчлөгдөж байдаг шүү дээ. Багт асуудал гарах болгонд хүнээ солих нь зөв үү? Эсвэл нэг бүрэлдэхүүнээрээ удаан тогтвортой байх нь зөв үү? Энэ талаар юу гэж бодож байна?
 
Hustla: Энэ мэдээж буруу гэхдээ заримдаа өөрийгөө хэрэггүй газраа байгаад байгаагаа мэдвэл гарах л хэрэгтэй гэж боддог. Саяханаас л бүрэлдэхүүнээ солихгүй удаан тогтвортой байвал цаг хугацаа өнгөрөх тусам хүч болдогийг ойлгож байна.
 

Өөртэй чинь анх спонсор чинь холбогдоод одоогийн баг бүрдсэн шүү дээ.  Тухайн үед The Mongolz багаас гараад анхны багийнхантайгаа эргэж нийлээд тэмцээнд оролцож байсан шүү дээ. Ability багаараа бэлтгэл хийж болоогүй юм уу?

Hustla: Тухайн багийн маань 3 хүн нь оюутан, 1 хүн нь ажил хийдэг байсан юм. Бүх зүйлээ зориулаад бэлдэх хэцүү байсан. Манай хэд бас одоо болтол буруугаар бодож явж байж магадгүй.

Тэмцээнүүд дээр нүдэнд чинь өртсөн, ирээдүйтэй харагдаж байгаа залуу тоглогч байна уу?
 
Hustla: Яг одоогийн багт бол тэмцээнүүд дээр ирээдүйтэй харагддаг байсан хүмүүсээ л цуглуулсан байгаа. 
 
DOTA2-с гадна сонирхдог хичээллэдэг спорт, тоглодог тоглоом, хобби бий юу?
 
Hustla: DOTA тоглохоосоо өмнө найзуудтайгаа өдөр болгон сагс тоглодог байсан. Сүүлийн 1 жил лав 1 ч удаа сагс тоглосонгүй 🙂
 

Анхны аваргаа хэзээ авч байв даа? 

Hustla: Анх Ability багаараа Hex Game Center-ийн тэмцээнд түрүүлэн Hex-ийн баг болж байсан. Анх удаагаа байсан болохоор маш их баярлаж байсан.

ROG Masters Asia тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон шүү дээ. Олон улсын тэмцээнд оролцсон сэтгэгдэл ямар байсан бэ?
 
Hustla: Анх удаагаа гадны тэмцээнд орж байсандаа ч тэр юм уу маш их сандарч байсан. ROG тэмцээний үеэр бас Монголдоо ирсэнээс хойш бараг 1 сарын турш маш муу тоглож байсан. Магадгүй сайн багуудын өөдөөс тийм ч их тоглож үзээгүй байсан болохоор биеэ их барьдаг байсан байх.

 
Ойрд оролцох гэж байгаа тэмцээн уралдаан юу байна?
 
Hustla: Яг ч төлөвлөсөн юм одоогоор байхгүй л байна. Гэхдээ болох бүх тэмцээнд л алгасахгүй орно гэсэн бодолтой байгаа.
 

Force баг бүрдээд анхны оролцсон тэмцээн болох DELL DOTA2 Championship-д түрүүлсан шүү дээ. Тоглоомын газарт бэлтгэл хийх, бэлтгэлийн байранд бэлтгэл хийх хэр ялгаатай байна?

Hustla: Минийхээр бол тоглоомын газарт бэлтгэл хийх, бэлтгэлийн байранд бэлтгэл хийх тийм ч их ялгаатай биш байх. Хамгийн гол нь DOTA-гаас өөр зүйл хийдэг хүмүүс л бэлтгэлд аймар хэцүү байдаг. Ажил хийдэг эсвэл сурдаг хүмүүс DOTA-ны итгэл найдваргүй болох эсвэл шантрах үе ирэхэд зүгээр л багаасаа гараад зөвхөн сураад эсвэл ажлаа хийгээд явчихаж болдог. Харин зөвхөн DOTA-гаа тоглох хүмүүст тийм сонголт байхгүй бүх цагаа DOTA-нд зориулдаг байх.

5

16930763_1813583368880130_1425081743_o

12

Бүр шантраад тоглохоо болъё гэх ч юм уу бууж өгөх үе байсан уу? 
 
Hustla: Бусад хүмүүс яадагийг мэдэхгүй ч би бараг хожигдох болгондоо бууж өгмөөр санагддаг. Гэхдээ багийнхан юу ч болоогүй юм шиг тэр хожигдлыг нээх юманд тоохгүй бол ч гайгүй. Хажуудах хүмүүс тилтрээд байвал сонин болчихдог.
 
Цаашдын төлөвлөгөө, зорилго юу байна? Ер нь хэдэн нас хүртлээ тоглоно гэж бодож байна вэ?
 
Hustla: Мэдээж TI-д ордог том баг болмоор байна. DOTA тоглох дургүй болохоороо л болих байх даа.
 
Энэ спортоор хичээллэж эхлэж байгаа болон хичээллэж буй залуучууддаа хандаж юу гэж хэлэх вэ?
 
Hustla: DOTA2 сонирхогчдын групп, Mongolian Dota2 сонирхогчдын групп гэх мэт группуудээсээ гараад л Solo Rank-аа чадахаараа нэмж байхад учир нь олдоно гэж хэлье даа 🙂
 
Урилга хүлээн авч ярилцсанд баярлалаа. Цаашдын тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүсэн ерөөе!
 
Hustla: Баярлалаа Major-ынхондоо амжилт.

3 COMMENTS

LEAVE A REPLY