Сайн байна уу? Өөрийгөө танилцуулаач
Намайг Батсүхийн Энхбаяр гэдэг. Masquerade нэрээр Team Legion багт тоглож байна даа.

Хэдэн настай вэ?
25

Хэзээ тоглож эхэлсэн бэ? Яагаад DOTA2 төрлөөр тоглох болов?
Анх 2006 оноос тоглож эхэлсэн эхэндээ бол яахав зүгээр найзуудаараа сонирхолтой чөлөөт цагаа л хоорондоо хөгжилтэй байхын төлөө л тоглодог байсан даа. CS гэхээсээ илүү Frozen Throne-ы map-ууд тоглодог байсан нь Dota тоглох үндэслэл болсон л байх даа. Тэгээд л нэг мэдсэн тэмцээн уралдаан 2vs2, 3vs3 гэх маягаар зохиогддог болсон.

Багт ямар үүрэг гүйцэтгэж байна?
3-р байрлал буюу Offlane.

Тоглодог нэр, nickname-н тухайд?
Dota 1 тоглодог байхдаа Murder гэж тоглодог байсан. Тэгээд Dota 2 тоглож эхлээд нэрээ сольсон нь дээр гэж бодоод Masquerade болгосон. Нэрний хувьд гэвэл дуу сонсож байгаад л ийм нэртэй болсон гэхүү дээ нэг тийм нууцлагдмал гэсэн утгатай.

Багийн болон хувийн бэлтгэлээ хэрхэн хийдэг вэ? Хаана бэлтгэлээ хийж байна?
Багийн бэлтгэл гэвэл одоогоор хийсэн юм алга л байна даа. Нэг хүнгүй байгаа учраас. Хувийн бэлтгэл гэвэл Solo тоглож зарим нэг багуудын тоглолт үзэж хувь хүний player Prespective үзэх гэх мэтээр л хийнэ дээ.

Нэг хүн нээрээ ярилцаж байгаа юу? Удахгүй Ub Major эхлэнэ биз дээ ?
Нэг хүн одоогоор бодсон хүн алга л байна. UB Major-н тоглолт эхэлбэл Standin авж л тоглох байх даа.

MMR хэд байгаа вэ?
Одоогоор 6.2K байна даа.

The Legion багийг өөрөө бүрдүүлсэн билүү? Бусад багуудаас юугаараа онцлог гэж боддог вэ?
Өөрөө бүрдүүлсэн гэж хэлж болноо. Яг нэг тийм өөрийнхөө таалагддаг хүмүүсийг авсан гэх юмуу даа. Одоо харин жоохон жигдрэх л хэрэгтэй байна даа.

Pick-лэх, тоглох дуртай баатар юу вэ?
Mid явахаар бол Invoker, Tinker. Carry Хийхээр бол Luna. Offlane явахаар бол ер нь ихэнхд нь дуртай.

Энэ спортоор хичээллэхэд хүндрэлтэй тал юу байна? Гэр бүлийхэн дэмждэг үү?
Монголын нөхцөлд гэвэл хамгийн эхэнд интернэтийн асуудал нэгдүгээрт л байна байхдаа. Өөр гэвэл компьютерийн үзүүлэлтээс шалтгаалах байх саяны Update-р гэхэд л тоглоход үзүүлэлт улам илүү шаарддаг болсон байна лээ. Ар гэрийн хувьд гэвэл E-sport гэдэг талаас нь хардаг болохоор дэмждэг гэж хэлж болноо.

Электрон спортын давуу тал юу вэ?
Потенциал нэмэгдэх байхдаа. Бас англи хэлээ ч сайжруулахаас гадна хамт олонтой болох байхдаа.

Монголд электрон спортын хөгжил ямархуу түвшинд байгаа гэж бодож байна вэ? Цаашдаа хөгжихөд юу чухал гэж бодож байна? 
Монголын электрон спортын хөгжил бол бусад улс орнуудыг бодвол тааруу одоо болтол спорт талаас нь хардаг хүн ховор байх шив дээ. Ямар нэг дэмждэг албан байгууллага гэж байхгүй тэгэхдээ нэг үеэ бодвол дээрдсэн гэж хэлж болноо. Цаашдаа хөгжихөд чухал зүйл гэвэл ямар нэгэн ашиг харалгүйгээр амжилт үзүүлье гэж бодож байгаа тамирчиддаа нээлттэй олон тэмцээн урапдаан зохиох хэрэгтэй.

Гаднаас болон дотоодоос хүндэлж явдаг, үлгэр жишээ авдаг тамирчин чинь хэн бэ?
Гаднаас гэвэл Burning, iceiciece гэх мэт яриад байвал зөндөө биз. Дотоодоос гэвэл хуучин Cadis болон Mongolz-ын хэд л байна даа.

Ямар хэрэгсэл (gear) дээр тоглодог вэ?
Чихэвч – Siberia V2 Heat Orange, Mouse – Rival 100, Keyboard гэвэл нэг механик keyboard байгаа.

Энэ спортоор хичээллэж эхлэж байгаа болон хичээллэж буй залуучууддаа хандаж юу гэж хэлэх вэ?                                                                                             Шантрах хэрэггүй л гэж хэлье даа. Үеийнхээ найз нөхөдтэйгээ нэг баг болоод тууштай явах хэрэгтэй эсвэл тэр дундаасаа тодрох хэрэгтэй.

Урилга хүлээн авч ярилцсанд баярлалаа. Цаашдын тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүсэн ерөөе!
За баярлалаа танай сайтын хамт олонд цаашдын ажилд амжилт хүсье.

5 COMMENTS

LEAVE A REPLY