Сайн байна уу? Өөрийгөө танилцуулаач                                                                          Сайн байна уу? Mongolz багийн гишүүн ncl (Болд) байна.

Хэдэн настай вэ?                                                                                                                           Саяхан 22 нас хүрлээ.

Хэзээ тоглож эхэлсэн бэ? Яагаад CS:GO төрлөөр тоглох болов?
CS:GO төрлийг тоглож эхлээд 3 жил болж байна. Өмнө нь CS 1.6 тоглож байсан тэгээд CS:GO гарснаас хойш сонирхолтой санагдаад тоглож эхэлсэндээ. 1.6-гаас хамаагүй гоё болж зөндөө шинэ2 юм нэмэгдэж өөрчлөгдсөн болохоор нилээн сонирхол татсанаар тоглох болсон.

Багт ямар үүрэг гүйцэтгэж байна?
Mongolz багтаа Support үүргээр тоглож байгаа.

Тоглодог нэр, nickname-н тухайд?
Нэрний тухайд гэвэл nocool гэж тоглодог байсан, товчлоод ncl болгосон байгаа. Ерөнхийдөө бол гоё санагдаад nocool гэж тоглохоор болсон онцын утга байхгүй ээ 🙂

Багийн болон хувийн бэлтгэлээ хэрхэн хийдэг вэ? Хаана бэлтгэлээ хийж байна? Machinegun эргэн ирснээр хамт бэлтгэл хийсэн үү?
Багийн бэлтгэлийг 7 хоногийн 6 өдөрт хийдэг, энэ үедээ хувийн бэлтгэлээ ч хийдэг. Багийн бэлтгэлийг хийхдээ бусад багуудийн demo-г үзэж мөн map-ууд дээрээ туршилт хийж тактик болон комбо авалтуудаа бэлддэг. Хувийн бэлтгэлийг хийхдээ тоглогчдын pov demo үзэх, map дээрээ авах байран дээрээ туршилт хийх, BOT буудах, deathmatch тоглох зэргээр бэлддэг байгаа. Machinegun ирснээс хойш одоогоор хамт бэлтгэл хараахан хийгээгүй байгаа(тодорхой шалтгаанаар), тун удахгүй хамт бэлтгэлээ хийж эхлэх болно. Бэлтгэлээ Варетье төвийн Game Arena салбар дээр хийдэг байгаа.

Энэ спортоор хичээллэхэд хүндрэлтэй тал юу байна? Гэр бүлийхэн дэмждэг үү?
Энэ спортоор хичээллэхэд хүндрэлтэй тал нь гэвэл байнгын бэлтгэл хийх шаардлагатай байдаг болохоор цаг хугацаа их ордог. Бас байнга компюьтерийн ард суудаг болохоор ядрах тал байдаг болохоор сайн амралт хэрэгтэй байдаг. Мөн бэлтгэл хийж багуудтай тоглох болон тэмцээнүүдэд ороход Монголоос интернэтийн асуудал буюу Ping өндөр байдаг болохоор бага зэрэг асуудалтай байдаг. Манай гэр бүлийнхэн бол яг спорт гэдэг утгаар нь намайг дэмждэг. Энэ их дэмжлэгийн ачаар өдий зэрэгтэй яваа болов уу гэж боддог.

Электрон спортын давуу тал юу вэ?
Багаар ажиллах чадвартай болно. Мөн хурдан хугацаанд шийдвэр гаргах, бусадтай ойлгох ойлголцол сайжрана.

Монголд электрон спортын хөгжил ямархуу түвшинд байгаа гэж бодож байна вэ? Цаашдаа хөгжихөд юу чухал гэж бодож байна? 
Нэг үеээ бодвол хөгжиж байгаа. Цаашдаа хөгжихөд MESA-гаас улсдаа олон олон тэмцээн зохион байгуулж, тоглогч нар ч гэсэн багаа бүрдүүлээд бэлтгэл хийгээд Азид болох тэмцээнүүдийн Qualifier-т оролцоод цаашаагаа том том тэмцээнд уригдан оролцох боломжууд бүрэн нээлттэй байгаа.

ncl

Гаднаас болон дотоодоос хүндэлж явдаг, үлгэр жишээ авдаг тамирчин чинь хэн бэ?
Гаднаас гэвэл Fallen, f0rest, device. Дотооддоо бол багийн ахлагч Machinegun-аасаа үлгэр жишээ авдаг.

Ямар хэрэгсэл (gear) дээр тоглодог вэ?
Mouse Zowie EC2-a, Mousepad Zowie G-SR.

Ойрд оролцож байгаа болон оролцох гэж байгаа тэмцээн уралдаан юу байна?
Оролцож байгаа тэмцээн гэвэл fpsGOD Winter League онлайн тэмцээн байгаа. Одоогоор өөр тэмцээн уралдаан зарлагдаагүй байгаа.

Цаашдын төлөвлөгөө, зорилго юу байна?
Цаашид болох тэмцээнүүддээ амжилттай оролцож дараагийн Minor тэмцээндээ түрүүлээд цаашлаад Major-н Qualifier-т амжилттай оролцож Major-т орох зорилготой байгаа.

Энэ спортоор хичээллэж эхлэж байгаа болон хичээллэж буй залуучууддаа хандаж юу гэж хэлэх вэ?
Энэ спортоор хичээллээд цаашдаа амжилттай тэмцээн уралдаанд оръё гэж байгаа залуустаа хандаж хэлэхэд гол нь нэг зорилготой тоглогчдоор багаа бүрдүүлж, атгасан гар шиг болоод бэлтгэлээ сайн хийж цаашид болох гадаад болон дотоодын тэмцээнүүддээ алгасалгүй оролцож зорилгодоо тууштай байгаарай гэж хэлмээр байна.

Урилга хүлээн авч ярилцсанд баярлалаа. Цаашдын тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүсэн ерөөе!
Баярлалаа. Major.mn-ий хамт олонд цаашдын ажилд нь амжилт хүсье!

LEAVE A REPLY