zeus

Орчин үеийн залуус өөрийг чинь удаан хугацаанд тоглож байгааг чинь сайн мэдэхгүй байх. Би анх 2007 оны 5 сард Edward та хоёрын эсрэг тоглож байсан. Ер нь хэзээнээс тэмцээн уралдаанд орж эхэлсэн бэ? 

Zeus: Би 2004 оноос мэргэжлийн түвшинд тоглож эхэлсэн. Би Украйны тэмцээнүүдэд түрүүлж эхэлсэн. Бидэнд WCG тэмцээний Украйны сонгон шалгаруулалтанд түрүүлэх боломж маш их байсан бөгөөд Украйныг төлөөлж Сан Франциско руу явах байсан. Гэвч бид шалгаруулалтанд ZeroGravity-гийн багт хожигдсон. Сүүлд Na’Vi-д менежер хийж байсан одоо эзэн нь болсон залуу бий. Тэдний багт бас одоо Оросын тайлбарлагч yXO гэдэг залуу байсан. 2005 онд бид ASUS Cup-т түрүүлсэн. Мөн WCG шалгаруулалтанд түрүүлээд эх орноо төлөөлөн Сингапур явж байсан.

Virtus.pro багт орсон нь өөрийн чинь карерийн анхны том алхам байсан байх. Тухайн үед Орос багийг Оросын домог од тоглогч LeX удирдаж, whom та хэд 2007 оны 9 сард Intel Cahllenge Cup тэмцээнд түрүүлж байсан. LeX-ийн удирдлаган доор тоглож байхдаа юу сурч авсан бэ?

Zeus: Virtus.pro багт орсон нь үнэхээр чухал алхам байсан. Би тэр үеийг маш сайн санаж байна. Бид Европын болон дэлхийн олон тэмцээнүүдэд оролцсон. Бидэнд маш туршлагатай, тоглолтын удирдагч LeX байсан. Хэсэг хугацаа өнгөрсний дараагаар би Virtus.pro багаас гарч байхдаа тэрхүү хоёр жилийн хугацаанд миний чадвар хэрхэн өсөж дэвжсэнийг ойлгосон. Edward бид хоёр Counter-Strike-ийг өөрөөр хардаг болсон байсан. Бидний буудалт сайжирч, trade kill-үүдийн дараагаар хэрхэн тоглохоо ойлгож, гэнэт л бүх зүйл амархан болчихсон. Би удирдагч ямар байх ёстой вэ гэдэг тал дээр LeX-ээс маш их зүйл сурч, мэдэж авсан. Ямар ч хүнд хэцүү нөхцөл байдалд орсон ч тэр хэзээ ч бууж өгдөггүй байсан.

Польш улсын Pentagram баг NEO дээр тулгуурлаад багаа босгосон шиг starix домогт Na’Vi-гийн бүрэлдэхүүнийг бүрдүүлсэн шүү дээ. Na’Vi-д хэрхэн орж байв? Хэн нь хэнтэйгээ холбогдсон бэ?

Zeus: Аанхаа starix бүрдүүлж байсан. Arbalet түүнийг дуудаж түүнд санал тавиад, даалгавар өгөөд тэр Украйны шилдэг тоглогчдоор баг бүрдүүлэх хэрэгтэй болсон юм. Яг тухайн үед үнэндээ starix бид хоёр харьцаа муутай байсан. Гэхдээ тэр Edward бид хоёрыг Украйны шилдэг тоглогчид гэж мэдэж байсан учраас хоорондын муу харьцааг тоолгүйгээр шилдэг бүрэлдэхүүнд багтаасан. Багийн бүрэлдэхүүн дөрвөн хүнтэй болчихоод тав дахь хүнийхээ талаар ярилцаж байснаа санаж байна. Яагаад ceh9 байж болохгүй гэж? гэж ярилцаж байсан. Бид удаан бодсоны эцэст ceh9 дэмий юм байна гэж үзээд эцэст нь Valentinich гэх тоглогчод санал тавьсан. Гэтэл тэр DTS багийг орхих хүсэлгүй байгаагаа хэлж бид ceh9-ийг багтаа авсан. IEM IV World Championships тэмцээнд түрүүлсэний дараа Valentinich бидэн рүү холбоо барьж эхэлсэн. Гэвч хэт оройтсон байсан даа 😀

Na'Vi ceh9 /2010 он -2013 он/
Na’Vi ceh9 /2010 он – 2013 он/

2010 оны Na’Vi дийлдэшгүй байсан шүү дээ. Тэр онд болсон 3 гол том тэмцээнд бүгдэнд нь түрүүлсэн (IEM IV World Championship, ESWC and WCG). Өмнөх шагналын мөнгөний амжилтыг ч эвдсэн. Танай баг хамтдаа амьдарч, хамтдаа тоглож бүгдээс илүү байснаараа их алдартай байсан шүү дээ. Яаж тийм хурдан сайжирсан юм бэ? Одоо эргээд бодоход юу гэж бодож байна?

Zeus: Олон одууд нэг дор цугларч, бид ч өөрсдийнхөө хүчийг мэдэрсэн. Юуны түрүүнд бүх тоглогчид туршлагатай байсан, бид хэрхэн тоглохоо мэдэж байсан, бид хэрхэн тэмцээнд түрүүлэхээ мэдэж байсан гэвч бид дэлхийн аваргад хэрхэн түрүүлэхээ мэдэхгүй байсан. Arbalet бидний ард байж бидэнд “Та нарт шилдэг бүрэлдэхүүн, ер нь бүх зүйл байна гэхдээ гол зорилго чинь дэлхийн аварга болох шүү” гэж хэлдэг байсан нь биднийг хурцалж маш их эрч хүч өгдөг байсан. Бид Counter-Strike-д бүх зүйлээ зориулсан. Бид энгийн амьдрал, найз нөхөд, эцэг эхээ орхин хамтдаа амьдарч, хамтдаа тоглож, гадуур гарахдаа хүртэл үргэлж хамт байсан. Энэ амьдрал тийм ч амар байгаагүй ээ. Гэхдээ бидэнд үр ашгаа өгсөн. Бид үүндээ харамсдаггүй. Бид IEM IV World Championships тэмцээнд fnatic багийг хожин түрүүлэхдээ би цаашид болох ямар ч тэмцээнд түрүүлж чадах юм байна гэдгээ ойлгосон. Бид зүгээр л хийж байсан зүйлсээ үргэлжлүүлэн хийх хэрэгтэй байсан.

Navi-ESWC

2011 оны сүүлээр яагаад танай баг markeloff-ийг starix-тай хамт AWP хэрэглүүлээд байсан юм бэ? Бүх цаг үеийн шилдэг AWPer-тай зэрэгцээд хэрэглээд байсан шүү дээ? Яагаад markeloff CS:GO дээр үндсэн үүрэг дээрээ тоглохгүй Rifler болсон юм?

Zeus: markeloff өөрөө AWP хэрэглэхээ болихоор шийдсэн. Яагаад тийм шийдвэр гаргасныг нь мэдэхгүй. Би үргэлж түүнийг шилдэг AWPer гэдгийг нь хэлдэг байсан. Би түүнийг үргэлж хурцалж, AWP хэрэглэхийг нь байнга дэмждэг байсан. 2011 онд бол бид 2 AWPer-тай болох зорилготой байсан юм. starix болохоор байсан харин markeloff шинэ зүйлс туршиж үзэхийг хүсч байсан. CS:GO дээр түүнийг буруу сонголт хийсэн гэж боддог. Одоо AWP их амархан болсон бөгөөд түүнийг гайхалтай AWPer байх байсан гэж боддог.

AWPer үүргээ сольж байсан шиг 1.6-гийн үед та Na’Vi-г удирдахаа больж starix хэсэг удирдсан шүү дээ. Нэлээн дараа нь эргээд удирдсан байхаа. Яагаад өөрчилсөн юм?

Zeus: Ерөнхийдөө бидний тоглолт болж өгөхгүй байсан болохоор л шинэ зүйлс туршиж үзэж өөрчлөлт хийсэн. Бид оролдож үзсэн бөгөөд миний удирдах тал дээр асуудал байхгүйг мэдээд эргүүлээд өөрчилсөн юм.

2011 оны сүүлээр 2012 оны эхэн үеэр Na’Vi-гийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орох гэж байна гэсэн цуурхал гарсан шүү дээ. Украйны #2 баг болох DTS-ээс cratf1k болон ANGE1 нарыг авна гэсэн яриа гарсан. Энэ яриа биелэлээ олоход хэр ойрхон байсан бэ? Хэнийг багаас хасч авах гэж байсан юм? Эцэст нь яагаад энэ өөрчлөлт болоогүй юм бэ?

Zeus: Тэр цуурхал үнэн байсаан. Баг дотор хоёр хуваагдаад хагарал үүсчихсэн байсан юм. Ерөнхийдөө бол ceh9 бид хоёр сайн найзууд байсан. Тухайн үед тэд ceh9-ийг багаас хасахыг хүсч би эсэргүүцсэн учраас асуудал үүсч тэд хасахыг хүсэж байгаа бол бид хоёрыг хамтад нь хасах хэрэгтэй болсон юм. 5 өдрийн турш бид ярилцаж бүрэлдэхүүнээ хадгалж үлдэн бие биенээ ойлгохоор шинэ арга зам хайж эхэлсэн. Edward-ын чухал үг бүгдийг нэг тийш нь болгож бүрэлдэхүүнийг хадгалж үлдсэн.

2012 онд NEO-гийн баг шиг танайх ч гэсэн CS:GO руу шилжих гэж удсан шүү дээ. Шинэ тоглоомонд дасан зохицох гэж тухайн үеийн багуудаас хожуу эхэлсэн. Удалгүй шилжээд тоглоом илүү таалагдаж эхэлсэн үү? Анхны Na’Vi бүрэлдэхүүнээрээ явж байсан бол хэр өөр байх байсан бол? SLTV StarSeries V Finals тэмцээний үеэр тухайн үеийн шилдэг баг NIP-тэй маш сайн тоглож харамсалтай нь сүүлийн map de_nuke дээр хожигдсон шүү дээ. Хэрвээ хожсон бол өөр байх байсан болов уу?

Zeus: Миний бодлоор өөр байх байсан байх. Гэхдээ NIP-д хожигдсон хожигдлоос болоогүй. Чех улсад болсон тэмцээнд бид баг биш холилдсон хүмүүс болох TaZ, NEO, apEX, KennyS, OverDrive нарт хожигдсоноос болсон. Тэр хожигдлын дараа markeloff багаас гарахаар шийдэж Edward ч түүнтэй хамт гарахаар шийдсэн. Бид хэтэрхий оройтож CS:GO тоглож эхэлснээс болсон хэрвээ бид эрт тоглож эхэлсэн бол магадгүй бүх зүйл өөр байсан байх. Бид StarSeries болон бусад тэмцээнүүдэд түрүүлж бүрэлдэхүүнээ хадгалж үлдэж урт удаан хугацаанд хамтдаа тоглох байсан байх. Гэхдээ л тийм зүйл болоогүй дээ.

Өөрөө Edward-тай карерынхаа туршид хамгийн удаан хамт тоглосон. Edward-тай хамт тоглох ямар вэ? Edward-ын талаар хүмүүс хэр баргийн мэдэхгүй байх гэсэн зүйлийн талаар бидэнтэй хуваалцаач?

Zeus: Edward бол Counter-Strike-д бүхнээ зориулсан авъяаслаг тоглогч. Тэрээр энэ тоглоомонд амьдралаа зориулсан. Тэр найзуудтайгаа цагийг өнгөрүүлдэг ч гэлээ ихэнх цагийг CS-д зарцуулдаг. Тэр их онцгой. Хүн болгон түүнтэй ойлголцож чадахгүй байх. Заримдаа түүнтэй хэрхэн хамт тоглох учраа олдоггүй. Тэрнээс нь болж хүмүүс түүнтэй маргах нь их байдаг. Тэр CS-ийг багаар тоглохыг хүсдэг боловч тэр тусдаа ганцаараа тоглохоороо илүү сайн тоглодог. Бид хоёр хамтдаа маш олон тулаанд оролцож мөн жаргалтай мөчүүдийг хуваалцсан. Бид одоог хүртэл холбоотой байдаг бөгөөд харилцаандаа сэв суулгахыг хүсдэггүй.

2015 оны 5-р сард өөрөө багаасаа салахын өмнөхөн flamie-г багтаа нэгтгэсэн. starix дасгалжуулагч болон flamie-д зай гаргаж өгсөн шүү дээ. Энэ талаар?

Zeus: flamie-г авахаас өмнө бид нэг л болж өгөхгүй байсан. Тэр бидэнд бэлтгэл хийх урам өгч, цаашлаад өөрөөр бэлтгэл хийх хэрэгтэй байсан. Flamie бидэнд хэрэгтэй байсан учир нь starix-ын үүрэг хэрэгцээгүй болж байсан. Бид маш ихээр хөдөлмөрлөж эхэлсэн. starix дасгалжуулагч болсноор бидэнд маш их тус болсон. 6 дахь гишүүн болж, маш чадварлаг flamie-г багтаа аван бид маш их хөдөлмөрлөж ахиц гаргасан.

2013 онд Guardian-ий ANGEL1-ийн Virtus.pro багийн эсрэг тоглосон ур чадвараа харуулсан гайхалтай бичлэг нь байдаг хэдий ч түүнийг багтаа авсан нь маш том эрсдэл байсан. Хамгийн том асуудал нь хэлний бэрхшээл байсан. Одоо оросоор чөлөөтэй ярьдаг уу? Эсвэл одоог хүртэл харилцаанд асуудал бий юу?

Zeus: Бидэнд асуудал байсан л даа. Гэхдээ би дэлхийн шилдэгүүдийн нэг, потенциал сайтай GuardiaN-ийг Edward-тай хамт буцаан авснаар манай багт маш том нөлөө үзүүлэхийг мэдэж байсан. Одоогоор хэлээ маш сайн сурсан бөгөөд асуудал бараг байхгүй ээ.

Өөрөө CS:GO карертаа 2010 онд mTw багийн мэдэрч байсан зовлон шиг хоёр ч удаа Major тэмцээнд хоёрдугаар байранд орсон шүү дээ. Одоо Na’Vi-д байсан үеэ эргээд харахад тэрхүү хожигдлуудад юу чухал нөлөө үзүүлсэн гэж бодож байна?

Zeus: Миний бодлоор эхний Major тэмцээнд би хожиход бэлэн биш байсан. Харин хоёр дахь Major тэмцээнд би бэлэн байсан хэдий ч манай баг бэлэн биш байсан.

Өмнө нь Na’Vi-д s1mple-ийг авах талаар бодож байсан уу? Тоглогчийн хувьд түүнийг юу гэж боддог вэ? Цаг хугацаанаас үл хамааран хэзээ нэгэн цагт түүнийг Na’Vi-д орно байх гэж бодож байсан уу?

Zeus: s1mple бол маргаангүй шилдэг тоглогч. Na’Vi түүнийг авсан нь маш зөв сонголт. Би s1mple-ийг багтаа авахыг өмнө бодож байсан уу гэж үү? Үнэндээ би багаа нэгэн гэр бүл гэдэгт маш их итгэдэг байсан бөгөөд бид өөрчлөлт хийх боломжгүй байсан. Гэвч зарим хүмүүст нь түүнийг миний оронд байх эрхтэй гэж бодож байсан бололтой. Тэгээд л багийн шийдвэр гарсан байх.

s1mple

Дасгалжуулагчийн дүрэм өөрчлөгдсөнөөр таныг багаасаа гарсны дараа Na’Vi-д их хэцүү байх шиг. Na’Vi-д байхдаа тоглолтын дундуур багаа хэр их удирддаг байсан бэ? starix л зөвхөн тоглолтын дундуур ингэ тэг гэдэг байсан уу үгүй юу? Та ямар үүрэгтэй байсан бэ? Багийг удирдах болон шинэ тактик зохиохдоо яадаг байсан бэ?

Zeus: Na’vi-д starix голлох үүрэгтэй байсан. Бид бие биенээ ойлголцохдоо тааруухан байсан хэдий ч бид хамтдаа сайн ажилласан бөгөөд түүнийгээ ч харуулсан. Одоогоор би байхгүй байгаа болохоор starix ажлаа бүтэн хийж чадахгүй байгаа. Энэ нь ч Na’Vi-д их нөлөөлж байгаа. Na’Vi-гаас хасагдсаны дараа ямар нэг багийн дасгалжуулагч болох бодол байсан хэдий ч Valve-гийн гаргасан дасгалжуулагчийн шинэ дүрэм нь намайг “Daniil чи дасгалжуулагч болох хэрэггүй. Тоглох хэрэгтэй” гэх шиг л болсон. Би үүнд нь талархдаг.

seized-тэй тоглож байснаа бодоод үзэхэд түүнийг амжилттай тоглолтын удирдагч болж чадна гэсэн итгэл байна уу өөрт чинь? Түүнд Counter-Strike-ийн талаар зөв сэтгэлгээ бий юу? Түүнийг амжилттай удирдагч болно гэдэгт итгэж байна уу? Valve-гийн шинэ дүрэм гараагүй байсан бол Na’Vi-д өөр удирдагч болж чадах хүн бий юу?

Zeus: Надад өөр удирдагч болж чадахаар хүн харагдахгүй л байна. Ганц чадах хүн нь seized л юм даа. Тэр болж чадна л даа, гол асуулт нь хэзээ? Учир нь бид одоо тоглолтыг нь харахаар дэлхийн шилдэг баг биш байгаа шүү дээ. Тэдний хувийн ур чадвар маш сайн хэдий ч багийн тоглолт нь тийм биш байна. Гэхдээ залуус сайн бэлтгэл хийхийг, seized-д ч сайн туршлага бий гэдгийг би мэдэж байгаа. Тиймээс бид seized-ийг удирдагчийн хувьд өөрийгөө харуулж тэд хэрхэн урагшлахыг харах болно. Ерөнхийдөө бол түүнд потенциал байгаа.

Na’Vi-д 7 жил орчим тоглосны дараагаар Gambit багт орж карераа үргэлжлүүлсэн. Өөр багт тоглох ямар байсан бэ? Одоо 29 настай шүү дээ хэр удаан Counter-Strike тоглох юм? Орчин үед насыг асуудал гэж бодож байна уу?

Zeus: Надад Na’Vi-д тоглосноос Gambit-д тоглох нь илүү таалагдаж байгаа. Учир нь энэ залуус боловсорч дууссан бөгөөд тэдэнтэй ажиллах таалагдаж байгаа. Дээрээс нь би найз, манай дасгалжуулагч Kane-тэйгээ хамт ажиллаж байгаа. Бид бие биенээ эртнээс мэднэ. Насны хувьд бол асуудал биш гэж бодож байна. Би яахав хөгширч байгаагаа мэдэрч байгаа хэдий ч туршлага байхад ялж чадна. Харин тэр туршлага маань дэлхийн #1 баг болоход хангалттай юу гэсэн асуулт байна? Цаг хугацаа хэлээд өгнө. Миний бодлоор туршлага маань намайг топ түвшинд байлгах боломж олгож байгаа. Тиймээс нас асуудал биш.

Na’Vi-тай олон удаа дэлхийн аваргын төлөө өрсөлдсөн. Gambit-д итгэл найдвар хэр байсан бэ? Энэхүү өөрчлөлт нь сэтгэл санааны хувьд хүнд байсан уу? Таньд үргэлж үргэлжлүүлэн тоглоно гэсэн бодол байсан уу? Эсвэл орхих бодол төрж байсан уу? Gambit-аас өөр багуудаас санал ирсэн үү?

Zeus: Хэцүү байсан уу гэж үү? Энэ нь ер бусын байсан. Ялангуяа эхэн хэсэгтээ хэцүү байхыг би мэдэж байсан. Би илүү хичээнгүйлэн ажиллах хэрэгтэйгээ ойлгож байсан. Тухайн үед Gambit-ийг надад маш сайхан боломж гэдгийг ойлгосон. Юуны түрүүнд бүх тоглогчид орос, мөн тэд маш чадварлаг байсан бөгөөд би тэр багт потенциал байгааг олж харсан. Бусад саналуудын тухайд гэвэл SK болон Virtus.pro багуудаас санал ирээгүйг л хэлж чадах байна. /Инээмсэглэв/

Өөрийн чинь Gambit-д хийх богино хугацааны, дундаж хугацааны болон урт хугацааны зорилго юу байна?

Zeus: Бидний гол зорилго бол Major тэмцээн. Бид маш их бэлтгэл хийсэн. 100% сэтгэл хангалуун биш байгаа ч гэсэн бид хөдөлмөрлөснөө харуулах болно. Ерөнхийдөө бол шөвгийн 8-д үлдэх зорилготой байна. (ELEAGUE Major тэмцээнд шөвгийн 8-ын тоглолтонд хожигдсоны дараагаар ярилцлагаа гүйцээж аван дуусгасан юм)

gambit

Олон багууд эрсдэлтэй алхам хийж залуу тоглогчдыг авч байна. Харин танай багийн хувьд дундаж нас 26. Экс CIS бүсийн залуу тоглогчдоор баг бүрдүүлэх тухай бодож байсан уу? Өөрийн чинь нүдэнд өртсөн ирээдүйтэй залуу тоглогчид байна уу?

Zeus: Тиймээ би бодож байсан шүү. Хэрвээ Gambit байгаагүй бол би өөрийн байгууллагаа үүсгэж залуу тоглогчдоор баг бүрдүүлэх байсан. Би Vega болон Spirit багуудаас хүмүүс хараад л байгаа. Бас Украйны тоглогчдоос. Тэд бэлтгэгдэж л байгаа.

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд олон шилдэг тоглолтын удирдагчдын эсрэг тоглосон туршлагаас харахад эсрэг тоглоход хэцүү нь хэн байсан бэ? Аль багийн тоглолтыг уншихад хэцүү байсан бэ? Мөн хэн өөрийн чинь багийн тоглолтыг уншчихдаг байсан бэ?

Zeus: Virtus.pro багийн эсрэг тоглоход хэцүү. Мөн pronax-ын эсрэг тоглох хэцүү. Virtus.pro-гоос гэвэл TaZ, NEO эсвэл Snax энэ хэдийн л нэг байсан. CS:GO болон 1.6 хоорондоо ялгаатай байна шүү дээ. Учир нь CS:GO Aim дээр суурилсан харин 1.6-д бол ахлагч болон тактик нь чухал байсан. Би mTw-г уншчихдаг байсан. Гэхдээ Данийн багтай тоглох үргэлж хэцүү байсан. pronax, MSL, gla1ve, karrigan, FalleN болон TaZ тэд бүгд л гайхалтай ахлагчид. Надад тэдний багийнхаа төлөө хийж байгаа зүйлс болон ахлагчийн хувиар бүгд таалагддаг.

Одоогийн шилдэг багуудын талаар юу гэж боддог вэ? Онцгойлон хэлэх ямар нэгэн зүйл байдаг уу?

Zeus: Хүнд хэцүү үеийг даван туулах үе хүн болгонд л байдаг зүйл. Жишээлбэл Virtus.pro хэрхэн даван туулахаа мэддэг. Тэдэнд харилцааны асуудал, идэвх буурах, амрахыг хүсч Counter-Strike-т хангалттай цаг зарцуулахгүй гэх мэт асуудлууд гарч болно. Гэхдээ тэд топ түвшинд байх учраа олдог. Залуу багууд ихэвчлэн хүмүүсээс асуудал хайж эсвэл буруу газраас асуудлаа хайж багийн бүрэлдэхүүнээ хадгалж чаддаггүй. Яг л манай баг буруу газраас асуудлаа хайсан шиг. Шилдэг багуудын гол асуудал энэ л гэж боддог. Домогт SK Gaming баг ч бүтэлгүйтлүүдийн дарамтнаас болж асуудлуудаа зохицуулж чадалгүй бүрэлдэхүүндээ өөрчлөлт орууллаа шүү дээ. Virtus.pro болон NiP гэсэн хоёр баг л бүрэлдэхүүнээ хадгалж байгаа нь хүндлүүштэй. Бусад багууд бол бүрэлдэхүүндээ анхаардаггүй. Жишээ нь dupreeh, dev1ce болон Xyp9x нар байна. Тэд cajunb-г багаасаа хассан нь алдаа байсан гэж би боддог. Тэд үүнийхээ хариуд бүтэн жил хагас бүтэлгүйтсэн. Гэхдээ тэд одоогоор шинэ хүнтэй, шилдэг нь байгаа.

Фенүүд Counter-Strike-ийн шинэ метагийн талаар таван чадварлаг тоглогчид болон тактикууд өнгөрсөн зүйл болсон гэж ярьцгааж байгаа.  Энэ талаар юу гэж бодож байна? Counter-Strike таван жилийн өмнөхтэй харьцуулвал ур чадвараас хамаагүй илүү зүйлсээс хамааралтай болсон гэж үү? Өөр орхигдуулсан зүйлс байна уу?

Zeus: Энэ их дажгүй асуулт байна. Юуны түрүүнд Counter-Strike бол хувийн ур чадварын тоглоом. Ялангуяа одоо мета нь өөрөө их өөрчлөгдөж байна. Хувийн ур чадвар илүү нөлөөлдөг байсан бол одоо багийн тоглолт чухал болж байна. Na’Vi дасгалжуулагчийн тал дээр болон багийн ахлагчаа алдсан нь азгүй байна гэж хэлэх байна. Ерөнхий дүр зургийг харах юм бол багийн ахлагч нь зөвхөн туршлагатай байхаас гадна төрөлхийн удирдагч байх хэрэгтэй. Сайн жишээ гэвэл FaZe-д karrigan байна, Astralis-д gla1ve байна гэх мэт… Бас өөр багуудын ахлагч нар ч бий л дээ. North-д MSL байна. Эдгээр багуудын ахлагчид багтаа зориулж маш олон зүйлс хийж байгаа. Одоогийн Counter-Strike-т ахлагч бол маш чухал үүрэг. Би өмнө fnatic багийг хувийн ур чадвартаа найддаг баг гэж боддог байсан. Харин Teamspeak-ээр ярьж байгааг нь сонссоны дараа pronax маш олон шийдвэр гаргадаг, агуу байсныг нь мэдэж авсан. Хүмүүсийн анзааралгүй орхисон зүйл юу вэ гэж үү? Улам мэргэжлийн болж байгааг анзаараагүй байж магадгүй. Бүх зүйл одоо маш өндөр түвшинд болж байна. Багуудад массажистууд, сэтгэл судлаачид гэх мэт зүйлс байдаг болсон. Бүх зүйл улам нарийн болж байна. Хүн бүр үүнийг ойлгож байгаа байх.

Зарим хүмүүс илүү олон map тоглох хэрэгтэй гэдэг. Би бол таван map байхад л хамгийн чанартай байх байх гэж байнга хэлдэг л дээ. Энэ талаар юу гэж бодож байна? Үнэндээ 7 map дээр бүгдэн дээр нь сайн байж чадах уу? Бүр 9 map болгон ихэсгэх тал дээр юу гэж бодож байна?

Zeus: Миний бодлоор 7 map хангалттай. 9 бол дэмий санаа, хэтэрхий ихдэнэ. 7 map л байсан нь ер нь зүгээрээ.

LEAVE A REPLY