zilk

Сайн байна уу? Өөрийгөө танилцуулаач
Сайн байна уу? Баттулгын Тэмүүлэн гэдэгээ.

Хэзээ тоглож эхэлсэн бэ? Яагаад CS:GO төрлөөр тоглох болов?
Counter-Strike 1.6 бол арав гаран жил тоглосон байхаа. 2013 онд л юм даа анх Монголд CS:GO гарж эхлээд удаагүй байхад л… 2014 онд сурахаар Энэтхэг улсыг зорив. Тэнд сурж байхдаа хаяадаа тоглоно тэгсэн багтай болвоо. Тэмцээн уралдаанд түрүүлээд л нэлээн дажгүй шүү. Тэгсэн ESWC руу явах тэмцээн байна тэнд түрүүлснээр анх Энэтхэг улсыг төлөөлж дэлхийн аваргад явж билээ. Тэрнээс хойш л CS:GO төрлөөр тоглож, хөөж эхэлсэн юм уу даа.

Тоглодог нэр, nickname-н тухайд?
Анх Заяа гэж тоглож байсан. Дараа нь Zilk, дараа нь Zilkenberg болсоон. Zilk гэдэг нь манай ах тоглодог байсан нэр, бүүр жоохон байхад л тоглож байсан тэгээд л ахынхаа нэрээр л… berg гэдэг нь Германаар уул гэсэн үг. Тэгээд нийлүүлээ л Zilkenberg болсон доо.

Хувийн бэлтгэлээ хэрхэн хийдэг вэ? 
Deathmatch их тоглоноо. Matchmake хийж юмнууд туршиж үзээд л… Таваараа тоглохдоо бэлдсэн туршиж байсан юмнуудаа үздэг. Одоо ч гэсэн Монгол серверт юм хум зөндөө туршиж үздэг шүү. AWP-р бол тэгээд л BOT зогсоож байгаад янз янзаар л алж үзнэ дээ.

Энэ спортоор хичээллэхэд хүндрэлтэй тал юу байна? Гэр бүлийхэн дэмждэг үү?
Анхандаа гэр бүлийнхэн уурладаг л байсан сүүлдээ гайгүй болсоон. Зарим нь бүр дэмжинэ шүү. Ямар л хүний эцэг эх, гэр бүлийнхэн анхандаа дургүйцэх л байх. Сүүлдээ спорт гэдэг талаас нь харж эхлээд гайгүй болсон доо.

Электрон спортын давуу тал юу вэ?
Оюуны чадамж нэмэгдэнэ.

Монголд электрон спортын хөгжил ямархуу түвшинд байгаа гэж бодож байна вэ? Цаашдаа хөгжихөд юу чухал гэж бодож байна? 
Монголын электрон спортыг хөгжүүлэх гэж яваа Mongolz баг маань байна бас дэмждэг хувь хүн бий. Цаашдаа хөгжихөд хэрэгтэй зүйл гэвэл тэмцээн их болох хэрэгтэй. Зарим багуудаа ивээн тэтгэх хүмүүс, компани ч юм уу тэ? Тэгээ л улс нь багаа дэмжих хэрэгтэй. Одоо энэ том том багууд бай бусад орны багууд ч бай улс нь дэмжээд байна шүү дээ. Дутуу зүйлээр нь хангадаг ч юм уу тэ? тийм л юм хэрэгтэй гэж бодож байна. Гадныхантай харьцуулвал Bootcamp гэж юм алга. PC-нд бэлтгэл хийж байна. Ивээн тэтгэх байгууллага алга.. Монголд сайн хүмүүс зөндөө байгаа. Нэг баг болоод хэдэн сар Bootcamp хийвэл үр дүнд хүрнээ.

zilkenberg

Гаднаас болон дотоодоос хүндэлж явдаг, үлгэр жишээ авдаг тамирчин чинь хэн бэ?
Гаднаас GeT_RighT, f0rest хоёр л байна даа. Багаасаа нэрийг нь бичиж, бичлэгийг нь үзэж явсан болохоор ч тэр үү. Монголоос хүндэлж явдаг тамирчин бий. Тайвнаа маань л байна даа.

Ямар хэрэгсэл (gear) дээр тоглодог вэ?
Mouse : SteelSeries Kinzu V3
Headset: Asus-ын чихэвч бий
Mousepad: SteelSeries QcK Heavy
Keyboard: Asus Cerebrus
Mouse Bungee: BenQ

Шинэ багтай болсон уу?
Гүү гүү одоохондоо багтай болох бодол алгаа.

Цаашдын төлөвлөгөө, зорилго юу байна?
Өө ер нь яачиж магад тоглох байхөө…

Энэ спортоор хичээллэж эхлэж байгаа болон хичээллэж буй залуучууддаа хандаж юу гэж хэлэх вэ?
GeT_RighT-ын хоёр үгийг л хэлье даа.
Бэлтгэл бас дахин бэлтгэл
Don’t Stop Believin’

Өөрийн чинь Crosshair-ийг хүмүүс их асууж байна лээ?
cl_crosshairsize “3”
cl_crosshairgap “-1”
cl_crosshairthickness “1”
Дундаа цэг байхгүй хүрээтэй

Урилга хүлээн авч ярилцсанд баярлалаа. Цаашдын тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүсэн ерөөе!
За баярлалаа

5 COMMENTS

  1. Яагаад Mongolz оос гарсан юм бол доо их дэмждэг тоглогч маань байсан юмсан.

LEAVE A REPLY