csgo2asia сайтнаас Ази тивийн багуудын чансааг гаргаж эхэллээ. Энэхүү чансааг гаргахдаа сүүлийн хэдэн сарын Online болон LAN тэмцээнүүдийн үр дүн, багийн форм, хожлын хувь, хожсон Map-ын тоо гэх мэт маш олон зүйлсийг нарийн тооцож гаргаж байгаа юм байна. Энэхүү  чансааг бодох арга дээр Sudhen “bleh” Wahengbam (SoStronk), Nikhil “nikH” Hathiramani (CSGO2ASIA) мөн Alex “Flam3z” Deng (HLTV) гэх хүмүүс хамтарч ажиллаж байгаа юм байна.

Ази тивийг дараах 4 бүсэд хувааж байгаа: 

Зүүн Өмнөд Ази: Тайланд, Вьетнам, Сингапур, Индонез, Малайз, Лаос, Бруней..

Өмнөд Ази: Энэтхэг, Бангладеш, Пакистан, Шри Ланка, Бутан, Балба, Мальдив

Ойрхи Дорнод: Арабын нэгдсэн Эмират, Бахрейн, Оман, Кувейт, Катар, Ливан, Жордан..

Зүүн ази: Хятад, Солонгос, Япон, Хонг Конг, Монгол, Тайвань

Энэхүү чансааны жагсаалт нь сар болгон шинэчлэгдэж байх юм. 2017 оны 1 сарын байдлаар гаргасан чансааны жагсаалтыг танилцуулъя!

1. VG.CyberZen (Хятад) 

zhoking
(Багийн бүрэлдэхүүн албан ёсоор зарлагдаагүй байгаа бөгөөд сүүлийн үеийн мэдээгээр advent, zhokiNg, uki гэсэн хүмүүс байгаа)

2. TyLoo (Хятад)

mo
(Багийн бүрэлдэхүүн албан ёсоор зарлагдаагүй байгаа бөгөөд сүүлийн үеийн мэдээгээр DD, Mo, somebody, attacker, HZ гэсэн бүрэлдэхүүнтэйгээр DreamHack Masters Las Vegas тэмцээнд оролцоно гэсэн байгаа)

3. JYP Gaming (Малайз)

jyp
(Багийн бүрэлдэхүүн: aimaNNN, acAp, xevR, kaze, pzK!D)

4. Risky Gaming (Арабын нэгдсэн Эмират)

risky
(Багийн бүрэлдэхүүн: t0ks, breAker, KarriBob, k1tkat, GreeNz)

5. The MongolZ (Монгол)

mongolz
(Багийн бүрэлдэхүүн: tsogoo, Machinegun, dobu, ncl, kabal)

6. B.O.O.T.Dream[S]cape (Сингапур)

boot
(Багийн бүрэлдэхүүн: benkai, splashske, ImpressioN, moxie, alecks)

7. Recca eSports (Индонез)

recca
(Багийн бүрэлдэхүүн: BnTeT, roseau, FrostMisty, Sys, xccurate)

8. 5POWER (Хятад)

5power
(Багийн бүрэлдэхүүн: forget, Stevie, Not7, QKA, shuadpai)

9. 7642 (Тайланд)

7642
(Багийн бүрэлдэхүүн: qqGOD, CigaretteS, cbbk, Leaf, PTC)

10. MVP Project (Солонгос) 

mvp
(Багийн бүрэлдэхүүн: XigN, HSK, rindA, Argency, timon)

11. Orange eSports (Малайз)

orange
(Багийн бүрэлдэхүүн: ronne, wanr0, clickzai, henza, YooNgHwe1)

12. Mineski (Филиппин)

mineski
(Багийн бүрэлдэхүүн: dispenser, GII, DubsteP, Retrac, AidreN)

13. MVP PK (Солонгос)

pk
(Багийн бүрэлдэхүүн: solo, termi, glow, peri, zeff)

14. MVP PK (Тайланд)

signature
(Багийн бүрэлдэхүүн: bnwGiggs, TOR, RoLEX, P1NG, stk)

15. MiTH (Тайланд)

mith
(Багийн бүрэлдэхүүн: ViperDemon, JinNy, Secret, Ezqelusia)

16. Brutality (Энэтхэг)

brutal
(Багийн бүрэлдэхүүн: RiX, astaRR, V3nom, Juventa, Impale)

17. FIVE (Хятад)

five
(Багийн бүрэлдэхүүн: Rita, QuQu, Mr.six, Drea3er, 0i)

18. YETTI (Солонгос)

yetti
(Багийн бүрэлдэхүүн: ReDWateR, Epoche, R0gue, Jinx, Pheromone)

19. nxl (Индонез)

nxl
(Багийн бүрэлдэхүүн: frgd, soifong, fLx, alessa, Lurk0)

20. EMC (Хонг Конг)

Багийн бүрэлдэхүүн: hypathor, dre9, TENGU9, CHIMEI, fagger

LEAVE A REPLY