Эсрэг тоглоход хамгийн хэцүү тоглогч хэн бэ? гэж мэргэжлийн тоглогчдоос асуухад ийнхүү хариулсан байна

nbk

Nathan “NBK-” Schmitt (G2)Би coldzera гэж хэлмээр байгаа ч жил хагасын дотор манай хоёр баг ганц л удаа таарч тоглосон. Flamie манай багийн эсрэг үргэлж л маш сайн тоглодог болохоор би Flamie л гэж хэлэх байна даа.

kenny

Kenny “KennyS” Schrub (G2) – Их олон хүн байгаа л даа гэхдээ би бол Snax гэж хэлмээр байна. Тэр үнэхээр ухаалаг бүх л зүйлд маш сайн. Snax бол гайхалтай тоглогч. Бэлтгэлийн тоглолт дээр намайг маш олон удаа хутгалж байсан. Маш ухаалаг тоглогчийн эсрэг тоглох хэцүү байдаг. Ялангуяа Clutch үеүдэд.

magisk

Emil “Magisk” Reif (North) – Fnatic-ийн Dennis-ийн эсрэг тоглох онцгүй байдаг. Тэр үнэхээр чадварлаг мөн ухаалаг. Тэр нэг их алдаа гаргаад байдаггүй. Харин чамайг алдаа гаргах юм бол чамайг шууд л шийтгэх болно. Тэр бол арай л дутуу үнэлэгдээд байдаг тоглогч.

dupreeh

Peter “dupreeh” Rothmann (Astralis) – Хэлэхэд хэцүү л юм. SK Gaming баг хувийн чадвар сайтай болохоор тоглох хэцүү байдаг. Юуны түрүүнд тэр багт гайхалтай тоглогчид бий. Тэд мөрөөрөө цухуйхдаа маш сайн бөгөөд сайт эзлэхээр орж ирэхдээ үнэн төвөгтэй үйлдэл хийцгээдэг. Тэд үргэлж үсэрч, мөрөөрөө цухуйж буудалтыг чинь алдагдуулдаг. Тухайн нөхцөл байдлыг удирдах маш хэцүү байдаг.

kio

Fabien “Kioshima” Fiey (FaZe) – Эсрэг тоглох дургүй маш олон тоглогч бий л дээ. Би ерөнхийдөө бүх AWPer-уудыг л хэлэх байна даа. Aggresive тоглодог AWPer-үүдийн эсрэг тоглох маш хэцүү байдаг.

rush

Will “RUSH” Wierzba (OpTic) – Би Na’Vi-тай тоглож байсан ч тийм ч олон тоглож үзээгүй л дээ. Олон удаа эсрэг тоглосон багуудаас хэлвэл dev1ce л байна даа. Тэр маш тууштай. Түүнийг муу тоглосон тоглолтыг огт санахгүй байна. Тэр үнэхээр хүчирхэг тоглогч.

rubino

Ruben “RUBINO” Villareal (ex-North) – Миний бодлоор Snax л гэж хэлэх байна. Тэр өмнө хэзээ ч харж байгаагүй үйлдлүүд хийдэг. Би түүний тоглолтын хэв маягт үнэхээр дуртай. Би түүний том фен нь шүү. 

hiko

Spencer “Hiko” Martin (ex-OpTic) – Na’Vi-гийн GuardiaN, SK-гийн FalleN л гэж хэлэх байна. Тэд үнэхээр хүчирхэг AWPer-үүд бөгөөд тэдний эсрэг тоглох маш хэцүү байдаг.

taco

Epitacio “TACO” de Melo (SK Gaming) – Na’Vi-гийн Flamie манай багийн эсрэг үргэлж сайн тоглодог. Түүний эсрэг тоглох үнэхээр хэцүү байдаг. Мөн dev1ce гайхалтай тоглогч. dev1ce-ийн эсрэг тоглох үргэлж л хэцүү байдаг.

1 COMMENT

LEAVE A REPLY