Францын хоёр том баг болох G2, EnvyUs нар хоёулаа ELEAGUE Major 2017-д оролцох эрхээ авсан байгаа хэдий ч төдийлөн хангалттай хэмжээнд сайн биш байгаа билээ. Тэд hltv-гийн багуудын чансааны жагсаалтанд 10, 11-р байранд яваа юм. Энэ удаагийн том солилцоогоор Мөрөөдлийн баг гэж нэрлэгдээд буй баг бүрдэж байгаа юм байна. Гэхдээ энэ солилцоо 1 сарын сүүлээр юм уу 2 сарын эхээр биелэлээ олох юм байна. Учир нь ELEAGUE Major 2017 тэмцээнд оролцох багуудын бүрэлдэхүүн цоожлогдсон байгаа учраас одоо байгаа бүрэлдэхүүнээрээ орцгоох юм. Мөн тамирчдын гэрээ ч удахгүй дуусч байгаа юм байна. 4 жилийн дараагаар хүсэн хүлээж байсан Kenny “kennyS” Schrub болон Richard “shox” Papillon нарыг хамт нэг багт тоглохыг нь хараг цаг удахгүй ирэхнээ. Мөн сонирхолтой нь энэхүү мөрөөдлийн багт алдарт Adil “ScreaM” Benrlitom багтаагүй байх юм. Харин өдгөө 19 настай залуу тоглогч Alexandre “bodyy” Pianaro энэ бүрэлдэхүүнд багтжээ. Юутай ч Францын мөрөөдлийн баг айсуй…

nv

Мөрөөдлийн баг гэгдэж буй бүрэлдэхүүн:

  • Richard “shox” Papillon
  • Nathan “NBK” Schmitt
  • Kenny “kennyS” Schrub
  • Dan “apEX” Madesclaire
  • Alexandre “bodyy” Pianaro
  • Edouard “SmithZz” Dubourdeaux (coach)
  • Jérôme “NiaK” Sudries (manager)

g2

Энэхүү солилцооноос баггүй үлдэх, шинээр баг үүсгэх эсэх нь тодорхойгүй тоглогчид:

  • Adil “ScreaM” Benrlitom
  • Vincent “Happy” Cervoni
  • Cédric “RpK” Guipouy
  • Christophe “SIXER” Xia

4 COMMENTS

    • body сайн ч гэсэн уг нь Scream байсан бол сайхан л байна 😛

LEAVE A REPLY