Австрали улсын Counter-Strike-н тавцанд Монгол улсынхаа нэрийг маш амжилттай гаргаж яваа 21 настай Эрдэнэцогт “erkaSt” Гантулга маань албан ёсоор Immunity багт орлоо. erkaSt-н хувьд Австрали улсад хэд хэдэн тэмцээнд Athletico багийн хамт түрүүлсэн билээ. Мөн түүнчлэн 10 сард Малайз улсад болсон Asia Minor тэмцээнд оролцсон юм. Immunity баг шинэ бүрэлдэхүүнээрээ 12 сарын 9-13ны хооронд Хятад улсад болох World Cyber Arena (WCA) Global Finals тэмцээнд оролцох юм байна.

Immunity багийн бүрэлдэхүүн яг одоогийн байдлаар:

  • Erdenetsogt “erkaSt” Gantulga
  • Callum “BURNRUOk” Henderson
  • Mohammed “MoeycQ” Tizani
  • Sean “Gratisfaction” Kaiwai
  • James “James” Quinn
  • Gareth “gazR” Lynn (Coach)
  • Nathan “inveigh” Briffa (Manager)

 

2 COMMENTS

LEAVE A REPLY