250.000$-ын шагналын сантай IEM Katowice 2017 тэмцээн 3 сарын 1-5-ны хооронд болж өндөрлөлөө. Тэмцээний финалд Major-ын аварга Astralis, шинэхэн гишүүнтэй оролцож буй FaZe багууд тоглож Astralis баг 3:1 харьцаатайгаар хожин энэ оны хоёр дахь том түрүүгээ авлаа. Эхний map дээр FaZe илүүрхэн хожсон бөгөөд хоёр дахь map дээр мөн л илүүрхэж байх үед Dupreeh-гийн Deagle ACE тоглолтыг эргүүлж тоглолтын харьцааг 1:1 болгож тэнцүүлсэн юм. Astralis баг дараагийн хоёр map илүүрхэж дарааллан хожсоноор аваргаллаа. Шинэ он гарснаар Astralis баг оролцсон 3 том тэмцээнийхээ хоёрт нь түрүүлээд байна.

2

2 COMMENTS

LEAVE A REPLY