cy0ek3iucae68f4

Өнөө шөнө Boston Major-ын хүрээнд C, D хэсгийн тоглолтууд үргэлжлэх билээ. Өмнөх хэсгүүдийг бодвол хамгийн сул хэсгүүд гэгдээд байгаа юм.

Шинэ залуу үеийн хослол Evil Geniuses, NA бүсээс 2оор гарч ирсэн coL-той тоглох юм. Энэ тоглолтонд coL-д боломж маш бага гэсэн хэдий ч EG хэсгийн тоглолтонд нэг их анхаарал хандуулахгүйгээр 2оор гарч ирэх магадлалтай.

Sea-ын шилдэг Faceless-ын хувьд Summit дээр тун тааруу амжилтыг үзүүлсэн харин LGD-ын хувьд сохорсон биш завшив гэгчээр Execration-ы визний асуудлаас болж Boston-д ирсэн тэгэхээр энэ 2 баг байдгаа л гаргах байх.

Dream Green OG-д, хятад бүсээс 1ээр гарж ирсэн ч визний асуудлаас болж Burning, Q хоёрыг авч тоглож байгаа IG.V нэг их асуудал биш болов уу.

Хятадын фаворит Ehome, EU бүсийн шилдэг Ad Finem багаараа гайхалтай тоглолтыг үзүүлдэг гэдгийг нээлттэй сонгол шалгаралуулалтан дээр Team Secret, Team Liquid багуудыг 2:0оор буулгаж авснаар нь харж болно. Ehome-ын хувьд Summit 6 дээр бас л тааруу амжилтыг үзүүлсэн ч энэ удаад арай өөр байна гэж найдъя.

LEAVE A REPLY