Харамсалтай мэдээ өнөөдөр өглөө Game Arena төвийнхөнд ирсэн байна!
PC Mall, Summit-н зүгээс тэмцээнийг ивээн тэтгэхээ цуцалсан талаар өнөөдөр өглөө гэнэт хэлэв. Тэмцээн болох заалаа бэлдээд, оноолт сугалаа дүрмээ бэлдэж байтал ийм юм болов. Тэдний зүгээс удахгүй албан бичиг ирүүлэх байх, тэр үед илүү дэлгэрэнгүй мэдээлэлтэй болох байхаа. Тэмцээн яагаад цуцлагдсан талаарх мэдээллийг 99041649, 99027699 дугааруудаас лавлана уу! Game Arena төв ямар ч мэдээлэлгүй байгаа болно.
Ямартай ч төлөвлөгөөний дагуу 2 болон 3-р сард Game Arena төвийн зүгээс 15 жилийн ойд зориулж CS:GO болон DOTA2 төрлөөр тэмцээн хийх болно. Зарлал удахгүй гарна!” хэмээн Game Arena төв өөрсдийн Facebook хуудаснаа бичсэн байна.

ga1

ga2

ga3

22-ны өдөр 15 жилийн ойн өдөрлөгт зориулж Game Arena 4 салбар өглөө 9 цагаас 21 цаг хүртэл үнэ төлбөргүй ажиллана гэдгийг дахин сануулья. Mountain Dew брэндээс XBOX 360 giveaway , жижиг хэмжээний хөгжилтэй хөнгөхөн 1v1 тэмцээнүүд Варьете төв дээр явагдах бол цирк дээр LoL-ын тэмцээн болно. 22-нд уулзаж сэтгэлээ сэргээцгээе залуусаа!

Жич : Call of duty төрлөөр яаж хөнгөхөн тэмцээн хийхээ мэдэхгүй байгаа тул мэргэжилтнүүдийг Game Arena-тай холбогдоно уу хэмээн урьж байна.

LEAVE A REPLY