Game Arena төвийн 15 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан 3.500.000₮-ийн шагналын сантай “DELL DOTA2” тэмцээнд нийт 32 баг оролцсон бөгөөд 2 сарын 18-нд эхэлсэн ба 18-ндаа шөвгийн 4-ийн тоглолтуудыг дуусган, 19-нд аваргын төлөө Team Force vs New Era, 3-р байрны төлөө 425 vs Goons гэсэн багууд тоглосон юм. 425 баг Goons багийг 2:1 харьцаатайгаар хожин 3-р байранд орсон бол байгуулагдаад анхны тэмцээндээ оролцож буй Team Force баг New Era багийг 2:0 харьцаатайгаар хожин DELL DOTA2 тэмцээний аваргаар тодорсон юм. 1-р байранд Team Force баг 2.000.000₮, 2-р байранд New Era баг 1.000.000₮, 3-р байранд 425 баг 500.000₮-ний мөнгөн шагнал бус PC Mall дэлгүүрээс дүйцэх үнэтэй зүйлс авах эрхийн бичиг гардаж авсан байна.

12

Багуудын танилцуулга болон тэмцээний эргэн тойрон дахь зурагнуудаас сонирхох бол манай сайтны Багуудын танилцуулга болон Gallery булангууд руу ороорой 🙂

LEAVE A REPLY