czspeyaviaar08i

Evil Geniuses vs OG

Цаасан дээрх үзүүлэлтээр OG илүү байна. Сүүлд 3 таарч тоглоход 3уулан дээр нь OG хожсон байна. OG багын 4 5 дээрх тоглогчдыг магтах нь зүйтэй, тэд үнэхээр хийх ёстой зүйлээ тултал нь хийж байна. Гэсэн ч нөгөө талд тэмцээний гол фаворитуудыг хассан EG баг байгаа тэдний гайхалтай драфт ямар ч багыг тилтэнд оруулж чадаж байгааг VP-ээс харж болно. Өчигдөрийн тоглолтын гол баатар SumaiL байлаа. Өмнөх учраануудад гаргасан алдаануудаа энэ удаа EG давтахгүй байх гэж найдъя. Энэ тоглолт N0tail-ын чадвараас л хамаарна бусад нь хийдгээ хийнэ.

Digital Chaos vs Ad Finem

Ad Finem-ыг хэн ч ийм хол явна гэж төсөөлөөгүй байх. Тэд хятадын 2 найдварыг ээлж дараалан яллаа. DC харьцангуй сул өрсөлдөгчидтэй таарсан тэднийгээ бүгдийн 2:0дсон. Сонирхолтой нь энэ 2 баг нэг ч таарч тоглож байгаагүй бөгөөд, бие биенийхээ тоглолтыг мэдэхгүй гэсэн үг Грек-ын шилдэг карри Madara, Украйны шилдэг карри Resolut1on нарын сонирхолтой тулаан гарна гэдэгт итгэлтэй байна.

Өчигдөр нийтлэл оруулж чадсангүй нийт уншигчдаасаа хүлцэл өчье. 😀

LEAVE A REPLY