sdsdwwww

Virtus Pro vs IG.V

Энэ тоглолтонд Virtus Pro хэтэрхий давуу талтай. IG.V багийн тулгуур тоглогчид болох super. болон Dogf1ghts нар байсан бол энэ тоглолт арай өөр болох байсан байх.

Wings vs Evil Geniuses.

Хамгийн их хүлээлттэй байгаа энэхүү тоглолт нь энэ тэмцээний аваргыг шийдэж ч магадгүй юм. Сүүлд Summit 6 дээр таарахад EG 2:1 ээр ялсан байгаа, харин одоо байдал огт өөр ялсан нь тэмцээнийг цааш үргэлжлүүлнэ. Wings-ын итгэмээргүй тоглолтыг зогсоож чадах багуудын нэг бол яах аргагүй Evil Geniuses. Бүх цаг үеийн хамгийн шилдэг эхний шатны тулаан болно гэдэгт итгэлтэй байна.

compLexity vs WG.Unity

Хэсгийн тоглолтууд дээр аль аль нь TI-ын аваргуудыг хожоод авсан. Ази дотагын төлөөлөл WG.U-ын аялал энэ хүрээд өндөрлөх болов уу. Магадгүй cancel^^-ыг зогсоож чадвал тэдэнд боломж бий.

OG vs MVP Pheonix

MVP-ын хувьд хэсгийн тоглолтууд дээр гаргасан муу тоглолт нь тактикых байх өндөр магадлалтай. Өмнө нь тэд хэсгийн тоглолт дээр л бүхнээ гаргаж Upper Bracket-ад үлддэг байсан бол харин энэ удаад тэс ондоо Single Elmination учраас тэд одоо л бүхнээ гаргах байх. Харин OG тун ч дажгүй тоглолтыг үзүүлээд байгаа юм. 50% 50% тоглолт байх болов уу.

 

LEAVE A REPLY