DreamHack Masters Las Vegas Ази тивийн нээлттэй сонгон шалгаруулах тэмцээн
11 сарын 7ноос – 12 сарын 4н хүртэл
Зохион байгуулагч – SOSTRONK
Бүх тоглолт BO1 тоглоно, шөвгийн 8-с эхлэн BO3 тоглоно

Энэтхэг болон Ойрх Дорнод (Энэтхэг, Арабын нэгдсэн Эмират, Пакистан, Шри Ланка, Бангладеш, Балба, Жордан, Оман, Кувейт, Катар, Бахрейн, Ливан, Иран, Мальдив, Палестин)
11 сарын 17-19ны хооронд болно. 64 хүртэлх баг оролцох боломжтой.
1 баг шалгарна.
Зүүн Ази (Хонг Конг, Япон, Өмнөд Солонгос, Тайвань, Монгол)
11 сарын 21-27ны хооронд болно. 64 хүртэлх баг оролцох боломжтой.
1 баг шалгарна.
Зүүн Өмнөд Ази (Сингапур, Бруней, Камбож, Индонез, Лаос, Малайз, Мьянмар, Филиппин, Тайланд, Вьетнам)
11 сарын 21-27ны хооронд болно. 64 хүртэлх баг оролцох боломжтой.
2 баг шалгарна.
Номхон далайн улсууд (Австрали, шинэ Зеланд)
11 сарын 18-20ны хооронд болно. 64 хүртэлх баг оролцох боломжтой.
1 баг шалгарна.
Хятад – 11 сарын 23-27ны хооронд болно. 32 хүртэлх баг оролцох боломжтой.
1 баг шалгарна.

Хаалттай шалгаруулалтанд нийт 8 баг буюу урилгаар 2 баг (TyLoo, CyberZen), нээлттэй сонгон шалгаруулалтаас шалгарч гарч ирсэн 6 баг 12 сарын 3-4нд $450,000-н шагналын сантай DreamHack Masters Las Vegas тэмцээнд оролцох эрхийн төлөө өрсөлдөх болно.
Бүх тоглолт BO3 явагдах ба түрүүлсэн баг нь DreamHack Masters Las Vegas-т оролцох эрх мөн байрлах газар, тээврийн зардлаа зохион байгуулагчдаас төлүүлэх болно.

Манай улс Зүүн Азийн бүст байгаа. Одоогоор манай бүст 48 баг бүртгүүлсэн байна. Үүнээс 18 нь Монгол багууд байна. Бүртгүүлэх баг байвал ЭНД ДАРЖ амжиж бүртгүүлээрэй.
Оролцож байгаа бүх багууддаа АМЖИЛТ ХҮСЬЕ!

LEAVE A REPLY