2017 оны 2 сарын 15-19 хооронд болох DreamHack Masters – Las Vegas 2017 тэмцээнд нийт 16 баг оролцох бөгөөд 8 баг нь урилгаар, 8 баг нь сонгон шалгаруулалтаас шалгарч оролцох юм. Европын бүсээс 4 баг, Хойд Америкийн бүсээс 3 баг, Ази болон Далайн орнуудын бүсээс 1 баг тус тус оролцох юм. Ази тивийн тухайд Ази тив дотроо Энэтхэг болон Ойрх Дорнод, Зүүн Ази, Зүүн Өмнөд Ази, Номхон далайн улсууд, Хятад гэсэн 5 хэсэгт хувааж хаалттай сонгон шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөөх нээлттэй сонгон шалгаруулах тэмцээнийг SOSTRONK зохион байгуулсан юм. Манай улсын The Mongolz баг маань Зүүн Азийн бүсээс шалгарч хаалттай шалгаруулалтанд оролцох эрхээ авсан байгаа юм.
Хаалттай шалгаруулалтанд нийт 8 баг буюу урилгаар 2 баг (TyLoo, CyberZen), нээлттэй сонгон шалгаруулалтаас шалгарч гарч ирсэн 6 (5POWER, The Mongolz, Risky, Chiefs, Recca, Signature) баг 12 сарын 3-4нд $450,000-н шагналын сантай DreamHack Masters Las Vegas тэмцээнд оролцох эрхийн төлөө өрсөлдөх болно.

Энэтхэг болон Ойрх Дорнод

india

Зүүн Ази

east-asia

Зүүн Өмнөд Ази

southeast

Номхон далайн улсууд

ocean

Хятад

china

 

 

3 COMMENTS

    • Хаалттай тэмцээн нь онлайнаар болноо түрүүлсэн баг нь Лан руу явна.

LEAVE A REPLY