eSPORT.MN-ээс зохион байгуулагддаг EL TOURNAMENT тэмцээний шинэ оны эхнийх нь 2 сарын 6-наас эхэлсэн билээ. Энэхүү тэмцээнд нийт 27 баг оролцсон бөгөөд өнөөдөр шөвгийн 4-ийн тоглолтууд болж өнгөрөн Финалын багууд тодорлоо. Тэмцээний дүрмэнд The Mongolz багийн хүмүүсийг 2 хүнээс дээш хамт оролцуулахгүй гэсэн байсан юм. Тэмцээний шөвгийн 8-д dobu, tsogoo vs ncl, kabie гэсэн маш сонирхолтой тоглолт болсон бөгөөд 2:1 гэсэн харьцаатайгаар Troll5 (dobu, tsogoo) баг ялалт байгуулсан юм. Шөвгийн 4-д Ajantis Gaming (Machinegun, menace) vs 5Style (Zilkenberg, mka) гэсэн үзүүштэй тоглолт болж өнгөрөн 5Style баг 2:0 гэсэн харьцаатайгаар хожин аваргын төлөө гарч ирсэн бол нөгөө талд Troll5 баг AZ Gaming багийг 2:0 харьцаатайгаар буулган авч Troll5 vs 5Style аваргын төлөө тоглохоор боллоо. 3-р байрны төлөө Ajantis Gaming vs AZ Gaming. 1 болон 3-р байрны төлөөх тоглолтууд маргааш буюу 2 сарын 12-ны өдөр 12:30 цагаас HUB GAME CENTER дээр болно. Амжилт хүсье!

2017

5Style багийн бүрэлдэхүүн:

  • Zilkenberg
  • Stormrage
  • sKINEE27
  • temk4wow
  • mka

5Troll багийн бүрэлдэхүүн:

  • kani
  • Rhythm
  • dobu
  • tsogoo
  • Lust

Ajantis Gaming багийн бүрэлдэхүүн:

  • Machinegun
  • Menace Ottoo
  • Hades
  • cazze
  • ejimeister

AZ Gaming багийн бүрэлдэхүүн:

  • Member
  • Tamiraarita
  • hasteka
  • NEUZ
  • Pol4ris

LEAVE A REPLY