Хятад улсын Changzhou хотод болж буй Alibaba-гаас зохиож байгаа Major тэмцээнээс өндөр шагналын сантай (1.500.000$) World Electronic Sports Games 2016 Finals тэмцээнд Франц улсын EnvyUs баг түрүүлж 800.000$-ын эзэд боллоо. Тэмцээний дэд байранд Польш улсын Kinguin баг орж 400.000$, 3-р байранд Польш улсын Virtus.pro баг орж 200.000$, 4-р байранд Турк улсын Space Soldiers баг орж 60.000$, 5-8-р байранд TyLoo, iGame.com, Epsilon eSports, Dark Passage багууд орж тус бүр 10.000$-ын эзэд боллоо. Тэмцээнд нийт 24 баг оролцох байсан боловч Швед улсын GODSENT баг тодорхойгүй шалтгааны улмаас оролцоогүй юм. Ийнхүү 23 багийг 4 хэсэгт тус бүр 6, 6, 6, 5 багаар хувааж хэсэг тус бүрээс 3 баг шалгаран цааш тоглосон юм. 

nv

wesg cs

1 COMMENT

LEAVE A REPLY