Өнгөрөгч оны 12 сард SK Gaming багийн бүрэлдэхүүнээс хасагдсан Lincoln “fnx” Lau нь Immortals багт орох нь ер нь тодорхой болжээ. Яг албан ёсоор зарлаагүй байгаа хэдий ч аль хэдийн цуурхал яваад эхэлчихсэн байна. Учир нь өчигдөр Immortals багийн João “felps” Vasconcellos нь ESEA дээрх багийн бүрэлдэхүүнээс гарсан байна. ESEA дээрх тэдний бүрэлдэхүүнд fnx аль хэдийн орчихсон байна. Ийнхүү fnx 2015 онд Алтан Боломж тэмцээнд түрүүлэн Games Academy нэрийн дор Америкт хамт очин тоглож байсан тухайн үеийн багийнх нь хүмүүс болох HEN1 болон LUCAS1 нартайгаа дахин хамт тоглох болжээ.imm

fnx1

 

fnx3

Харин өдгөө 20 настай João “felps” Vasconcellos-ын хувьд гэвэл SK Gaming багт орох магадлал хамгийн өндөр бөгөөд энэ талаар ч хүмүүс яриад эхэлчихсэн байгаа юм. ELEAGUE Major тэмцээний үеэр доорх зураг цацагдсанаар бүр ч илүү яригдаж байна.

felpss

felps

LEAVE A REPLY