Legion багт #1 байрлалд тоглож байсан Мөнхбаяр буюу Kawabanga хувийн шалтгаанаар багаа орхилоо. Багаас гараад 10 гаран хоног өнгөрсөн ч түүнийг орлож хэн орох нь өдийг хүртэл тодорхойгүй л байна. Тэрээр энэ тухайгаа ярихдаа: “Хичээл сургууль, ар гэрийн асуудал. Ойрын хоёр жилдээ ер нь мэргэжлийн болох зорилгоор тоглохгүй ээ” гэсэн юм. Хүмүүсийн таамаг Mongolz багаас саяхан гарсан Retribution-г л орно гэж бодоцгоож байна лээ дээ. Харж л байя 🙂

Legion багийн бүрэлдэхүүн:

  • Гантулга – Megaton
  • Энхбаяр – Masquerade
  • Эрхэс – BULL
  • Энхмандах – WarpteNNNNN

Багийн танилцуулгыг үзэх бол ЭНД дарж үзээрэй 🙂

LEAVE A REPLY