KhARUM баг анхны оролцсон тэмцээн болох EL TOURNAMENT January-д хоёр дахь учраан дээрээ AZ Gaming багт хожигдон хасагдсан билээ. Харин METACUP#1 тэмцээнд аваргын төлөө The Mongolz багтай ширүүн өрсөлдөөн үзүүлж харамсалтай нь хожигдсон бөгөөд энэхүү тэмцээндээ багийн бүрэлдэхүүнээ өөрчлөн оролцсон юм. EL TOURNAMENT тэмцээнд 5Style багаас оролцон аварга авсан Тэмүүжин буюу Stormrage мөн Troll5 багаас оролцон 2-р байранд орсон Тамир буюу Rhythm нар Standin-аар тоглоцгоосон юм. Цуу яриагаар The Mongolz багт удаан хугацаанд тоглосон одоогоор баггүй байгаа Тэмүүлэн буюу Zilkenberg-ийг энэхүү багт орно хэмээн ярьцгааж байгаа. Бид тун удахгүй Zilkenberg-ийг энэхүү багийн бүрэлдэхүүнд харж магадгүй 😀

kharum2

KhARUM багийн бүрэлдэхүүн яг одоогоор:

  • Батцэнгэл “Rado” Батболд 
  • Тэнгис “element” Эрдэнэцогт
  • Үүрмандах “risen” Ням

KhARUM багийн Facebook хуудас: www.facebook.com/KhARUMeSports

1 COMMENT

LEAVE A REPLY