3.000.000$-ын шагналын сантай KIEV MAJOR тэмцээн нь 4 сарын 27-30-ны хооронд Украйн улсын Киев хотноо зохион байгуулагдах юм. Тэмцээний зохион байгуулагчаар PGL компани, ерөнхий спонсороор Valve компани ажиллах юм. Тэмцээнд нийт 16 баг оролцох бөгөөд 8 баг шууд урилгаар, 8 баг 6 бүсийн шалгаруулалтнаас шалгаран оролцох юм. Нээлттэй шалгаруулалтууд 3 сарын 6-9-ний хооронд болох бөгөөд үндсэн шалгаруулалтууд 3 сарын 10-13-ний хооронд болох юм. Үндсэн тэмцээн 4 сарын 27-30-ны хооронд болох бөгөөд хэсэгт хуваагдан тоглосны дараагаар BO3 шууд хасагдах журмаар тоглох юм. Финалын тоглолт BO5 тоглоно. Тэмцээний шагнал 1-р байранд 1.000.000$, 2-р байранд 500.000$, 3-4-р байранд 250.000$. Нээлттэй шалгаруулалтууд зарлагдсан байна. Манай улсын хувьд SEA бүсэд оролцох ба зарим багууд EU бүсэд ч оролцчихдог юм байна. 

kiev

Нээлттэй сонгон шалгаруулалтууд Европ, CIS, SEA, Хойд Америк болон Өмнөд Америк гэсэн 5 бүсэд болж 6 баг шалгарах юм. Хятад улсад тусдаа шалгаруулалт явагдаж 2 баг гарч ирэх болно. DOTA2 Major тэмцээний түүхэд анх удаа CIS болон Өмнөд Америк бүсэд тусдаа шалгаруулалт зохиогдож байгаа нь энэ юм.

SEA бүсийн эхний нээлттэй шалгаруулалт: 3 сарын 6-нд эхлэнэ. Check in 16:00 цагаас хийнэ. ЭНД дарж бүртгүүлнэ үү! 

SEA бүсийн хоёр дахь нээлттэй шалгаруулалт: 3 сарын 8-нд эхлэнэ. Check in 16:00 цагаас хийнэ. ЭНД дарж бүртгүүлнэ үү!

Монгол багууддаа амжилт хүсье!

1 COMMENT

LEAVE A REPLY