Оны өмнө Mikail “Maikelele” Bill qwerty хэмээх шинэ багаа танилцуулж байсан билээ. Тэгвэл өчигдөр qwerty баг тарсныг багийн гишүүн Simon “atter” Atterstam twitter хуудсаараа дамжуулан зарласан юм.

atter

Дөнгөж саяхан Mikail “Maikelele” Bill өөрийн Instagram болон Facebook хуудсандаа “Бид эргэн ирлээ” хэмээн NIP багаас гараад анх байгуулж байсан олон улсын багийнхаа зургийг засварлан хоёр хүнийг нь арилган нийтэлжээ. Хоёр хүн нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд тун удахгүй зарлана гэсэн байна. Францын том солилцоогоор баггүй болсон Adil ScreaM Benrlitom энэхүү багт орох хамгийн өндөр магадлалтай юм. 

maikele

Багийн бүрэлдэхүүн одоогоор:

  • Mikail “Maikelele” Bill
  • Ricardo “fox” Pacheco
  • Joakim “jkaem” Myrbostad

LEAVE A REPLY