150.000₮-ийн шагналын сантай META CUP: OPEN Online тэмцээн зарлагдаж бүртгэл эхэлсэн байна. Нийт 32 баг оролцох бөгөөд бүртгэлийн хураамжгүйгээрээ онцлог юм. Энэхүү тэмцээн нь 4 сарын 1-9-ний хооронд болох бөгөөд шөвгийн 4 баг нь дараагийн тэмцээний эрх буюу META CUP: INVITE #2 тэмцээнд оролцох эрхийг авах юм. Мөн аваргаа шалгаруулж тэргүүн байранд орсон баг 150.000₮-ийн шагнал хүртэх юм. META CUP: INVITE #2 тэмцээнд The Mongolz болон KhARUM гэсэн хоёр баг уригдчихаад байгаа бөгөөд эхний тэмцээний 4 баг нэмэгдсэнээр нийт 6 баг 4 сарын 14-16-ний хооронд тоглон тэргүүн байрыг эзэлсэн баг нь 300.000₮-ийн эзэн болох юм. 

metacup

32 багийн хязгаартай тул та амжиж бүртгүүлээрэй!

http://metagaming.mn/tournaments/details?id=meta-cup-2-openqualifier

Хэрхэн тэмцээнд оролцох вэhttps://www.youtube.com/watch?v=S91-HLwiE00

LEAVE A REPLY