Тун удахгүй META /Mongolian ESport Tournament Arena/ нь Монгол улсын видео тоглоом сонирхогч хүүхэд залуустаа олон улсын жишигт нийцсэн ESPORT PLATFORM буюу Цахим Спортын тэмцээн уралдааны ЦОГЦ ШИЙДЛИЙГ нэвтрүүлэх гэж байна. Өөрийн гэсэн 5v5 CSGO серверийг хүссэн MAP дээрээ үүсгэж найз нөхөд болон бусдын эсрэг хамт тогломоор байна уу? Тэгвэл энэхүү боломжийг META-гийхан та бүхэнд олгож байна. Одоо та хүссэнээрээ үүсгэж, хүссэнээрээ тогло! META платформын албан ёсны хамтрагчаар SoStronk ажиллаж байгааг та бүхэнд дуулгахад таатай байна. Та систем бүрэн нэвтрэх хүртэл META-гийн санал болгож буй 5v5 PUG сервер болон Deathmatch серверүүд дээр хүссэнээрээ тогло! Тогтмол зохион байгуулагдах онлайн тэмцээн уралдаан, сонирхолтой арга хэмжээнүүд болон тэдгээрийг дагах шагнал урамшуулал бүхнийг META танд өргөн барихаар шаргуу ажиллаж байгаа болно.

Яг одоо www.metagaming.mn хаягаар орж програмыг татаж суулгаад, зааврын дагуу гүйцэтгэж хамгийн бага 5ms ping-тэй, бүрэн автоматжуулсан тохиргоо бүхий серверүүд дээр 5v5 PUG тоглоорой!

Facebook хуудас: https://www.facebook.com/metamn

ХЭРХЭН БҮРТГҮҮЛЭХ ВЭ?

Та програмыг татаж суулган ачааллуулахад гарч ирсэн цонхны сонголт хэсгээс Монгол хэлийг сонгосны дараа “Бүртгүүлэх” товчийг дарж зааврын дагуу холбогдох мэдээллээ оруулснаар таны бүртгэл үүснэ. Таны бүртгүүлсэн имэйл хаягаар идэвхжүүлэх холбоос очихыг анхаарна уу. Мөн бүртгэлээ идэвхжүүлсний дараа өөрийн STEAM эрхээ холбох цонх нээгдэх болно.

meta1meta2meta3

*Хэрэв та www.sostronk.com сайт дээр бүртгэлтэй бол тэрхүү бүртгэлээрээ шууд нэвтрэн орох боломжтой.

PUG (Паг) гэж юу вэ?

PUG гэдэг нь Pick-Up-Game буюу санамсаргүй байдлаар сонгогдсон 10 холимог тоглогчдын дунд үүсгэсэн хагас-өрсөлдөөнт талбар юм. Энэ нь таны хүч чадлыг сорих, өөрийн чадварыг дээшлүүлэх боломжийг олгох болно.

Хэрхэн PUG үүсгэх вэ?

Та өөрийн эрхээр програмд нэвтрэн орсны дараа “Зохиох” цэс дээр дарна

pug1

Гарч ирсэн сонголтоос PUG-ыг сонгоно

pug2

Өөрийн тоглохыг хүссэн map-ыг дарж сонгоно

pug3

Байршил цэснээс Улаанбаатар хотыг сонгосны дараа /Улаанбаатар хот нь автоматаар сонгогдоогүй тохиолдол/ “Үүсгэх” товчийг дарна. Систем нь хүсэлтийг хүлээн авсны дараа таны тохиргоон дээр серверийг үүсгэнэ.

pug4

“Орох” товчийг дарахад серверт холбогдох link (холбоос) гарна, тус холбоосыг хуулж авах 

pug5

Counter-Strike: Global Offensive тоглоомыг ачаалуулж console хэсэгт тухайн холбоосыг оруулж enter дарснаар та хүссэн сервертээ холбогдох болно.

pug6

Анхаарах зүйлс

♦ Тоглолтын үед та SoStronk програмд бүртгэлээрээ нэвтэрсэн байх мөн байнгын асаалттай байлгах                                                                                                                       ♦ Та өөрийн бүртгэлтэй холбосон STEAM эрхээрээ тоглоомын серверт холбогдсон байх                                                                                                                                   ♦ Эдгээр шаардлагуудын аль нэгийг биелүүлээгүй тохиолдол тоглоомын сервер нь таны холболтыг автоматаар таслах болохыг анхаарна уу!

Goodluck Have Fun 🙂

6 COMMENTS

  1. Аа тэгээд хүний сэрвэр дээр kickлүүлэн барин гуйж муйж тоглодог үе бол өнгөрч байгаа юм байна .

    • Өөрийн гэсэн 5v5 CSGO серверийг хүссэн MAP дээрээ үүсгэж найз нөхөд болон бусдын эсрэг хамт тогломоор байна уу?

LEAVE A REPLY