metagaming.mn анхны тэмцээнээ METACUP #1 нэртэйгээр зарлан 8 багийг урьсан билээ. Тэргүүн байранд орсон нэг баг нь 300.000₮-ийн эзэн болох юм. Бүх тоглолтууд Single-Elimination BO3 хэлбэрээр явагдаж байгаа. Өнөөдөр буюу 2 сарын 18-ны өдөр 15:00 цагаас эхний тоглолтууд болж өндөрлөлөө. Өнгөрсөн EL TOURNAMENT January тэмцээний аварга 5Style багийн үндсэн 5 тоглогч бүрдээгүй тул тэмцээнийг орхин Savor The Fear баг хожлоо авсан юм. Маргааш буюу 2 сарын 19-ний өдөр 15:00 цагт хагас шигшээн The Mongolz vs AZ Gaming, KhARUM vs Savor The Fear гэсэн тоглолтууд болох бөгөөд 18:00 цагт Финалын тоглолт болох болно.

meta

The Mongolz 2:0 Team RED /de_mirage 19-16, de_train 16-8/

AZ Gaming 2:0 BET Gaming /de_cobblestone 16-11, de_mirage 16-10/

KhARUM 2:0 Ajantis Gaming /de_cache 16-9, de_cobblestone 19-15/

Savor The Fear 1:0 5Style /Автомат хожил/

LEAVE A REPLY