MESA буюу Mongolian Electronic Sports Association холбоо нь World Cyber Arena-тай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ. Ингэснээр Монголын Электрон Спортын салбарт цоо шинэ хуудас нээгдэж байна.  

15410011_1042137979264721_315045937_o

Энэхүү үйл явдлын талаар MESA-гийн Бадрал ах ийнхүү хэлж байна:                         “WCA Grand Finals-д оролцож байгаа Эркатай (erkaSt) уулзлаа. Чадах бүхнээ хичээж амжилт гаргахын төлөө тоглож байна гээд Монголын Электрон Спорт сонирхогч залуустаа мэнд хүргэсэн шүү. Мөн MESA энэ жилээс WCA-тэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Үүгээр дамжуулан WCA-н тэмцээнд заавал Region Qualifier дамжихгүйгээр Монгол дотроо Qualifier хийгээд шууд Grand Final-н 24 багийн нэг болох боломж ирэх жилээс нээгдэж байна” гэсэн байна.                                                 Монголын Электрон Спортын хөгжилд маш үнэтэй хувь нэмэр оруулж буй Mongolian Electronic Sports Association холбооныхондоо маш их баярлалаа 😀 Цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье!

15419336_1042137795931406_2118116463_o

15409844_1042137982598054_1244832492_o

15369707_1042137842598068_1610007445_o

1 COMMENT

LEAVE A REPLY