ELEAGUE Major-т хүссэн амжилтаа гаргаж чадаагүй Герман улсын mousesports баг AWPER ChrischrisJde Jong-ийг багийн бүрэлдэхүүнээс хасч түүний оронд өнгөрсөн оны 8 сараас эхлэн хэдэн сарын хугацаанд mousesports багт тоглож байгаад хувийн шалтгааны улмаас багаас гарч байсан Чех улсын AWPer TomášoskarŠťastný багийн бүрэлдэхүүнд эргэн ирлээ. Мөн багийн In game Leader хийж байсан Nikola “NiKo” Kovač өөрийн үүргээ Timo ‘Spiidi‘ Richter-т шилжүүлсэн байна.

oskar

Энэ талаар Nikola “NiKo” Kovač хэлэхдээ: “ChrischrisJde Jong-ийг TomášoskarŠťastný-р сольсон нь мэдээж гэнэтийн зүйл байсан байх. chrisj бол үзүүлэлтээрээ манай багийн хоёр дахь шилдэг нь байсан шүү дээ. Гэхдээ яагаад ийм шийдвэр гаргасанд мэдээж шалтгаан байгаа. Харамсалтай нь бид энэхүү шалтгаанаа хэлж чадахгүй нь. Би багаа илүү дээр болгохын тулд бүхнийг хийх болно. Бид шинэ зүйлс туршиж үзэж байгаа бөгөөд энэ маань ч амжилттай болно гэдэгт итгэлтэй байгаа. Мөн би цаашид багийн тоглолтыг удирдахгүй бөгөөд энэхүү үүргийг Timo ‘Spiidi‘ Richter хүлээн авсан. Энэ нь бидний тоглолтонд маш сайнаар нөлөөлөх байх. Дасгалжуулагч болон би түүнд туслах болно. chrisj бол миний хамгийн удаан хамт байсан багийн анд. Би түүнийг маш их хүндэлдэг. Ирээдүйд нь амжилт хүсэж байна. Эцэст нь тавтай морил миний шинэ болон хуучин багийн анд Tomáš “Oskar” Šťastný”

LEAVE A REPLY