SEA бүсийн нүүр царай болсон тоглогч Chai Mushi Yee Fung-г fnatic багаас гарч байгааг албан ёсоор зарлалаа. The International 2015 тэмцээнд шууд оролцох урилга авсны дараагаар fnatic-тай гэрээ байгуулж нэрэн доор нь тоглосоор өдийг хүрсэн билээ. fnatic баг энэ хугацаанд бүрэлдэхүүндээ маш олон өөрчлөлт оруулсан бөгөөд эцэст нь ийнхүү Chai Mushi Yee Fung багаасаа гарснаар хоёр гишүүнтэй үлдлээ. Chai Mushi Yee Fung цаашдын төлөвлөгөөгөө хараахан гаргаагүй байгаа бөгөөд удаан хугацаанд хамтарч ажилласан fnatic байгууллагадаа талархлаа илэрхийлсэн байна.

fnatic багийн бүрэлдэхүүн:

  • Chong Xin “Ohaiyo” Khoo
  • Kim “Febby” Yong-min

LEAVE A REPLY