MVP Project баг DreamHack Masters Las Vegas 2017 тэмцээний Ази тивийн сонгон шалгаруулалтанд оролцоогүй билээ. Энэ нь Sound багаасаа гарч байгаагаас болсон бөгөөд тэд 5 дахь гишүүнээрээ нэг их олонд танигдаагүй 22 настай HoKyeong “timon” Ahn гэх хүнийг авсан байна.

timon

Багийн дасгалжуулагч Ronald “Rambo” Kim hltv.org-т ийнхүү ярьсан байна:

“Sound өөрийн боловсролдоо анхаарахаас гадна цэргийн албаа хаахаар болсон тул багаас гарсан. Харин түүний оронд багт орж буй HoKyeong буюу timon нь багийн сэлгээний тоглогч болон сүүлийн 2 сар багтай хамт байсан юм. Тэрээр XigN, HSK 2-ийг MVP-д орохоос өмнө monster гэх багт хамт тоглодог байсан юм. Бид DreamHack Masters Las Vegas 2017 тэмцээний Ази тивийн сонгон шалгаруулалтанд бүртгүүлсэн байсан хэдий ч Sound багаас гарсантай холбогдуулан тоглогч нартаа хэсэг завсарлагаа өгч оролцохгүй байхаар шийдсэн юм. Бидэнд удахгүй оролцох хэд хэдэн тэмцээн байгаа ч одоохондоо дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.”

MVP Project багийн бүрэлдэхүүн яг одоогийн байдлаар:

  • Hae-Sung “HSK” Kim
  • Jung-Hyeon “rindA” Jeon
  • Soon-Woo “Argency” Kwon
  • Hyun-Pyo “XigN” Lee
  • HoKyeong “timon” Ahn
  • Ronald “Rambo” Kim (Coach)

LEAVE A REPLY