5000$-ын шагналын сантай 1 сарын 10-нд эхэлсэн ProDota Cup Southeast Asia #4 тэмцээнд манай улсын The Mongolz болон The Legion багууд оролцож байгаа билээ. Хэсгийн тоглолтууд BO2 форматаар явагдаж байгаа бөгөөд The Mongolz баг одоогоор 1 тоглолт хийж Энэтхэг улсын Entity Esports багийг 2:0 харьцаатайгаар хожсон байгаа юм. Тэдний дараагийн тоглолт маргааш буюу 1 сарын 14-нд 16:00 цагаас Австрали улсын See You Again багийн эсрэг. Хэсгийн сүүлийн 2 тоглолт нь 1 сарын 15-нд Филиппин улсын HappyFeet багтай, 1 сарын 16-нд Индонез улсын Rex Regum Qeon багтай байгаа юм. The Legion багийн хувьд 3 багтай тоглосон байгаа бөгөөд Филиппин улсын Mineski багт 2:0 харьцаатайгаар хожигдсон, Индонез улсын EVOS багтай 1:1 харьцаатайгаар тэнцсэн, Вьетнам улсын NewHope багт 2:0 харьцаатайгаар хожигдсон гэсэн үзүүлэлттэй байгаа юм. Тэдний хэсгийн сүүлийн тоглолт 1 сарын 16-нд Филиппин улсын Clutch Gamers багтай байгаа.                                                                         Үлдсэн тоглолтуудад нь амжилт хүсье!

leg1

leg2

prodota

The Mongolz багийн бүрэлдэхүүн, тоглох байрлал бичсэний дагуу:

  • Ариунболор – Ariuka
  • Өсөхбаяр – Baba yaga
  • Билгүүнтөгс – Reserve 
  • Энх-Од – Sanke
  • Цогтсайхан – Proxy

The Legion багийн бүрэлдэхүүн, тоглох байрлал бичсэний дагуу:

  • Баттогтох – KIMA (420 багийн Midlaner, энэ тэмцээнд Standin хийж байгаа)
  • Гантулга – Megaton
  • Энхбаяр – Masquerade
  • Эрхэс – BULL 
  • Энхмандах – WarpteN

2 COMMENTS

LEAVE A REPLY