Red Bull сайтын 2016 оны Электрон Спортын шилдэг тамирчны санал асуулгад 10 төрлийн тамирчид нэр дэвшиж өрсөлдсөн бөгөөд 40,000 гаруй хүний саналаар өдгөө 19 настай Natus Vincere Counter-Strike:Global Offensive багийн Украйны залуу од Aleksandr “s1mple” Kostyliev тэргүүн байранд орсон байна. Rocket League төрлийн Flipsid3 Tactics багт тоглодог 19 настай Итали залуу Francesco “Kuxir97” Cinquemani 26,000 хүний саналаар удаах байранд орсон бол санал асуулгын 3-р байранд League of Legends төрлийн 2 удаагийн дэлхийн аварга Солонгос улсын тамирчин, SK Telecom T1 багийн Midlaner Lee “Faker” Sang-hyeok 19,000 хүний саналаар оржээ.

simple
Aleksandr “s1mple” Kostyliev
Francesco "Kuxir97" Cinquemani
Francesco “Kuxir97” Cinquemani
Lee "Faker" Sang-hyeok
Lee “Faker” Sang-hyeok

Энэхүү санал асуулгад S1mple-г нэр дэвшүүлэн өрсөлдүүлсэн ESL-ийн тайлбарлагч Joe ‘Munchables’ Fenny ийнхүү хэлсэн байна:                                                                “Simple сүүлийн жил үнэхээр гайхалтай байсан. Түүний оролцсон тэмцээний үр дүнгүүдийг харах юм бол яг ч том тэмцээнд түрүүлээгүй байгаа. Гэхдээ үргэлж 2 юм уу 3-р байранд орсон байгаа. Гэхдээ тэр үргэлж онгой нэгэн байсан ба 2017 оны тэмцээнүүдэд бүгдэнд нь маш амжилттай оролцоно гэдэгт итгэлтэй байна”

LEAVE A REPLY