2 сарын 23-нд эхэлсэн StarLadder i-League StarSeries Season 3 тэмцээнд нийт оролцсон 8 багийн 2 нь шууд урилгаар (OG, Wings Gaming) үлдсэн 6 баг нь (Team Liquid, Team Secret, Team VG.J, iG Vitality, Digital Chaos, TNC Pro Team) тус тусын шалгаруулалтнаас шалгаран оролцсон юм. Хоёр хэсэгт хуваагдан тоглож хэсгээс OG, TNC Pro team, Team Liquid болон Team VG.J багууд хэсгээс шалгаран гарч ирцгээсэн юм. Хагас шигшээ тоглолтонд Team Liquid баг TNC Pro Team багийг 2:0 харьцаатайгаар хожиж аваргын төлөө тоглохоор болсон бол нөгөө талд Team VG.J баг OG багийг 2:1 харьцаатайгаар хожин финалд үлдсэн юм. Аваргын төлөөх тоглолт BO5 байсан бөгөөд VG.J багийн хожлоор эхэлсэн боловч Team Liquid баг 3 дарааллан хожиж 3:1 харьцаатайгаар хожин тэмцээний аваргаар тодорч 135.000$-ын эзэд боллоо. 2-р байранд орсон Team VG.J баг 60.000$, 3-4-р байранд орсон TNC Pro Team, OG багууд тус бүр 30.000$-ын эзэд боллоо.

liquid

LEAVE A REPLY