Цахим спорт сонирхогч хүүхэд залуус та бүхэндээ THELOF Entertainment Center зүгээс CS:GO төрлөөр 5vs5 хаврын нээлттэй сонгон шалгаруулах тэмцээнээ зарлаж байна. Энэхүү тэмцээний гол зорилго нь дэлхийн томчуултай өрсөлдөхүйц шинэ залуу баг, тамирчдыг олж, цаашид тусалж дэмжин хамтран ажиллахад оршино гэж сүртэй зар тавьж тэмцээнээ зарласан билээ. 

lof

Гэтэл энэхүү тэмцээний зорилго зүгээр л ашигийн төлөө мэт л болж үргэлжилсээр байна. Тэмцээний бооцоог 35,000₮ гэж зарласнаа тэрийгээ больж үнэгүй болгосноо цагаа өөрсдөө төлж суу гэх юм. Тэмцээнд оролцогч багууд нь зөвхөн LOF4 тоглоомын төв дээр очиж тэмцээнд оролцох боломжтойг анхаарна уу гэсэн шаардлага тавьж өөрсдийнхөө л орлогоо бодсон. Учир нь заалных нь тэр олон компьютерүүд нь авах юмгүй гэдгийг бүгд мэдэх учраас ВИП өрөөнд нь тоглохоос өөр аргагүй. ВИП өрөөнүүдийн цагийн үнэ нь 2000₮-2500₮ ба багууд нэг тоглолт хийхдээ л дунджаар 30,000₮-50,000₮ зарцуулж байна. Тэмцээн 12 баг үлдээд үргэлжлээд тойргоор тоглоно гэж байгаа. Мөн тэмцээнээ өдрийн цагаар буюу ажлын цагаар тоглуулж байгаа бөгөөд учрыг асуувал өдрийн цагаар тоглоомын төв нь хүн бага байдаг орой хөл хөдөлгөөн ихтэй гэх тайлбар хэлж байх юм. Өдрийн цагаар сул байж байдаг компьютерүүдээсээ ашиг олоод байгаа юм уу даа?

lol

2016 оны 12 сарын 11-нд болж өнгөрсөн LOF4-ийн нэрэмжит CSGO CHAMPIONSHIP тэмцээн дээр бас л БЭРТЭГЧИН зангаа харуулж шагналын сангаа 1,000,000₮
гэж заралчихаад шөнө хүртэл тоглож байхад шагналын сангаас цагийн мөнгөө хасч, эхний 3 байранд орсон багуудад 600,000₮ хувааж өгч байсан юм. Том газар байж яагаад ийм болчихдог юм бэ? Үнэхээр л гол зорилго нь дэлхийн томчуултай өрсөлдөхүйц шинэ залуу баг, тамирчдыг олж, цаашид тусалж дэмжин хамтран ажиллах мөн үү гэдэг нь инээдтэй л санагдах юм…?

Энэхүү тэмцээнд оролцож буй багуудыг ийм ашигийн төлөөх тэмцээнийг эсэргүүцээсэй хэмээн уриалж байна!!!

LEAVE A REPLY