100.000$-ын шагналын сантай ZEN League тэмцээн 3 сарын 6-наас 4 сарын 18-ны хооронд болох юм. Энэхүү тэмцээнд нийт 8 баг оролцож байгаа бөгөөд Австрали улсын шалгаруулалтнаас 4 баг, Зүүн Азиас 1 баг, Зүүн Өмнөд Азиас 1 баг, Сүүлчийн боломж нэртэй шалгаруулалтнаас 1 баг шалгарчихаад байсан юм. Харин тэмцээнд оролцох сүүлчийн буюу 8 дахь багаар The Mongolz баг маань уригдлаа. Сонирхуулахад манай улсын Эрдэнэцогт буюу erkaSt маань Immunity багаас энэхүү тэмцээнд мөн оролцож байгаа юм. Тэмцээний нээлтийн тоглолт 3 сарын 7-нд манай цагаар 17:00 цагаас эхлэнэ. The Mongolz багтаа болон erkaSt-даа амжилт хүсье!

tsogoooo

Энэхүү тэмцээний талаар The Mongolz багт хамгийн удаан хугацаанд тогтвортой тоглож буй Цог буюу tsogoo хэлэхдээ: “ZEN League бол бидний удаан хүлээсэн зүйл. Учир нь тус тэмцээн нь Номхон Далайн улсууд болон Азийн багууд хоорондоо тоглох боломжтой юм. Мөн энэхүү тэмцээн нь бидний хувьд энэ оны анхны тэмцээн болж байна. Бид хамгийн сайнаараа хичээх болно

Тэмцээнд оролцох багууд

aaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa

УрилгаThe Mongolz (ncl, dobu, tsogoo, Machinegun, kabie)

Австрали #1 – Tainted Minds (sonic, InfrequeNt, Liazz, chuch, dexter)

Австрали #2 – Chiefs eSports Club (Lightstep, tucks, INS, Malta, aliStair)

Австрали #3 – Dark Sided (Texta, BASS, flickz, Badge, sync)

Австрали #4 – Team Immunity (James, bURNRUOk, Gratisfaction, MoeycQ, erkaSt)

Зүүн Өмнөд Ази – Recca Esports (xccurate, BnTeT, roseau, FrostMisty, Sys)

Зүүн Ази – MVP PK (solo, glow, termi, peri, zeff)

Сүүлчийн боломж – JYP Gaming (xevR, kaze, acAp, pzKiD, clickzai)

1 COMMENT

LEAVE A REPLY