2-р сарын 13-нд буюу өнөөдөр эхлэж буй 5000$-ын шагналын сантай ProDota Cup Southeast Asia #5 тэмцээнд манай улсын The Mongolz болон 425 багууд оролцож байна. The Mongolz баг эхний тоглолтоо Вьетнам улсын Team PewPew багийн эсрэг 2 сарын 15-нд хийх бол 425 баг өнөөдөр буюу 2 сарын 13-нд эхний тоглолтоо 18:30 цагаас Филиппин улсын HappyFeet багтай хийх гэж байна. Энэхүү тэмцээн нь 2 хэсэгт тус бүр 5, 5 багаар хуваасан бөгөөд 8 баг гарч ирэн Upper болон Lower Bracket-тай PLAYOFF явагдаж аваргаа тодруулах юм байна. Оролцож буй The Mongolz болон 425 багууддаа амжилт хүсье!

The Mongolz багийн бүрэлдэхүүн:

  • Ариунболор – Ariuka
  • Өсөхбаяр – Baba yaga
  • Билгүүнтөгс – Reserve 
  • Энх-Од – Sanke
  • Цогтсайхан – Proxy

425 багийн бүрэлдэхүүн:

  • Энхбаяр – Masquerade
  • Баттогтох – KIMA
  • Билгүүн – bekv
  • Цогт – Lust 
  • Мөнхдөл – Cadis

LEAVE A REPLY