5000$-ын шагналын сантай 1 сарын 10-нд эхэлсэн ProDota Cup Southeast Asia #4 тэмцээнд манай улсын The Mongolz болон The Legion багууд оролцож байна. The Mongolz баг эхний тоглолтоо Энэтхэг улсын ETE багийн эсрэг 1 сарын 12-нд хийх бол The Legion баг өнөөдөр буюу 1 сарын 11-нд эхний тоглолтоо 16:00 цагаас Филиппин улсын Mineski багтай хийх гэж байна. The Legion багийн 2 дахь тоглолт мөн өнөөдөр бөгөөд 21:00 цагаас Индонез улсын EVOS багтай тоглох юм байна. Энэхүү тэмцээн нь 2 хэсэгт тус бүр 5, 5 багаар хуваасан бөгөөд 8 баг гарч ирэн Upper болон Lower Bracket-тай PLAYOFF явагдаж аваргаа тодруулах юм байна. Оролцож буй The Mongolz болон The Legion багууддаа амжилт хүсье!

legion

The Mongolz багийн бүрэлдэхүүн, тоглох байрлал бичсэний дагуу:

  • Ариунболор – Ariuka
  • Өсөхбаяр – Baba yaga
  • Билгүүнтөгс – Reserve 
  • Энх-Од – Sanke
  • Цогтсайхан – Proxy

The Legion багийн бүрэлдэхүүн, тоглох байрлал бичсэний дагуу:

  • Баттогтох – KIMA (420 багийн Midlaner, энэ тэмцээнд Standin хийж байгаа)
  • Гантулга – Megaton
  • Энхбаяр – Masquerade
  • Эрхэс – BULL 
  • Энхмандах – WarpteN

LEAVE A REPLY