Хятад улсын Changzhou хотод 3 өдрийн хугацаанд зохион байгуулагдсан 1.500.00$-ын шагналын сантай World Electronic Sports Games 2016 тэмцээнд SEA бүсийн TNC Pro Team түрүүллээ. Тэд аваргын төлөөх тоглолтонд Cloud9 багийг 2:1 харьцаатайгаар хожиж 800.000$-ын эзэд боллоо. Тэмцээний дэд байрын эзэд Cloud9 баг 400.000$, 3-р байранд Alliance баг 200.000$, 4-р байранд Infamous баг 60.000$, 5-8-р байруудад To be or not to be, DUOBAO Young, SG e-sports болон Team DileCom багууд орж тус бүр 10.000$-ын эзэд болсон юм. Тэмцээнд нийт 24 баг оролцсон бөгөөд 4 хэсэгт 6 багаар хувааж хэсэг тус бүрээс 3 баг гарч ирэн өрсөлдсөн юм.

tnc1

wesg dota

 

LEAVE A REPLY