Олон улсын тавцанд Ази тивээс маш амжилттай гарч ирсэн Өмнөд хөршийн TyLoo багийн тоглогчид болох YuanZhang “AttackeR” Sheng болон YuLun “fancy1” Cai нар нь шинэ баг байгуулах талаар бусад багуудтай холбогдсон гэх шалтгаанаар Tyloo тэднийг багаасаа хассан байна. Мөн олон тэмцээнд оролцох эрхийг нь хассан бөгөөд багийн дасгалжуулагч QiFang “Karsa” Su-г ажлаас нь халж, HaoWen “somebody” Xu-г яг ч багаас хасаагүй түр түдгэлзүүлсэн байгаа юм байна.  TyLoo 1 сарын 12-нд болох WESG 2016 World Finals тэмцээнд 3 Standin-тай тоглоно гэдгээ мэдэгджээ.

tyloo1

tyloo2

TyLoo багийн WESG 2016 World Finals тэмцээнд тоглох бүрэлдэхүүн:

  • Ke “Mo” Liu
  • Hui “DD” Wu
  • Zhen “HZ” Huang (AllGamers)
  • LiKan “ryk” Luo (Born Of Fire)
  • Lei “bottle” Mao (Born Of Fire)

2 COMMENTS

LEAVE A REPLY