DreamHack Masters Las Vegas тэмцээнд оролцох эрхийн төлөөх хаалттай шалгаруулалтанд нийт 8 баг буюу урилгаар 2 баг (TyLoo, CyberZen), нээлттэй сонгон шалгаруулалтаас шалгарч гарч ирсэн 6 баг (5POWER, The Mongolz, Risky, Chiefs, Recca, Signature) 12 сарын 3-4нд өрсөлдсөн юм. Манай улсын The Mongolz баг маань харамсалтай нь 2:0 гэсэн харьцаатайгаар эхний шатандаа Recca багт хожигдон тэмцээнийг орхисон билээ. Тэмцээний финалд урилгаар оролцсон Хятад улсын 2 том төлөөлөл болсон TyLoo, CyberZen багууд өрсөлдөж TyLoo 2:0 гэсэн харьцаатайгаар хожиж DreamHack Masters Las Vegas 2017 тэмцээнд Ази тивийн төлөөлөл болон оролцохоор боллоо.

dh

LEAVE A REPLY