Монголд анх удаа Монголын Цахим Спорт Сонирхогчдын Холбоо, Зөн энтертайнмент студис 15,000,000₮ шагналын сантай “UB Major League” тэмцээн зохион байгуулахаар болсон билээ. “UB Major League”-т сонгон шалгаруулах тэмцээнээс шалгарсан шилдэг 10 баг оролцох бөгөөд Улирлын тоглолтоос шалгарсан 6 баг лигийн PLAYOFF-т цаашаагаа үргэлжлүүлэн тоглох юм. Баг тус бүр мөнгөн шагналтай бөгөөд аварга авсан баг нь Шилжин явах цом, Аваргын бөгжний эзэд болох юм. Сонгон шалгаруулах тэмцээн маргааш буюу 12 сарын 18-ны өдөр өглөө 9 цагаас LOF4 Game Center-т эхлэхээр боллоо. Багуудын оноолт гарсан бөгөөд 2 хэсэгт хуваагдан эхний нугалааны тоглолтууд явагдах юм. Нийт 80 баг оролцож байгаа бөгөөд эхний 40 багийг 09:00 цагаас, 2 дахь ээлжийн 40 багийг 10:30 минутанд дуудсан байгаа. Энэ нь эхний ээлжийн тоглолтуудаас тоглолт дуусвал шууд 2 дахь ээлжийн багуудаас тоглуулах боломжтой юм. 80 багаас 2 нугалаа BO1-р явагдаж 20 баг үлдэхээр 4, 4 багаар 5 хэсэгт хувааж, хэсгээс тус бүр 2 баг гарч ирэн 10 багаа шалгаруулахаар болсон байна. Мөн энэхүү тэмцээнийг 20 баг үлдэн хэсэгт хуваагдан тоглох тоглолуудыг Munzune шууд дамжуулах юм байна. Оролцож буй залуустаа амжилт хүсье!

UB MAJOR LEAGUE -н сонгон шалгаруулах тэмцээний удирдамж

Тэмцээний оноолт, хувиарлалт болон формат                                                                     1. Тэмцээн нь нийт 3 үетэй бөгөөд эхний 2 үеийн тоглолт бүр нь BO1 single elimination captain’s mode форматын дагуу явагдана.
2. Тэмцээний 3-р үед 20 баг үлдэx ба нэгж хэсэгт 4 баг орсон байдлаар 5 хэсэгт хуваана.
3. 3-р үеийн xэсэг тус бүрээс тухайн хэсгийг тэргүүлсэн 2 баг UB MAJOR LEAGUE-т оролцох эрхтэй болно. 3-р үеийн хэсгийн тоглолтууд BO1 double elimination captain’s mode форматын дагуу явагдана.
4. Тэмцээний эхний үе шатууд болон хэсгийн хувиарлалтын оноолтуудыг RANDOM.ORG -р тогтооно.
5. Тэмцээний тоглолт болгон өөрийн тусгай дугаартай байх ба тус дугаараар багууд өөрсдийн суух суудлыг эзэлнэ.

zun-studio

lof

Тэмцээнд оролцогч багуудын эрх үүрэг
1. Тэмцээнд оролцож буй нийт тоглогчид 2016.12.18-ны өглөө 09 цагт тэмцээнд зохион байгуулагдах газар ирсэн байх.
2. Тэмцээний эхний үеийн тоглолт 2016.12.18-ны өглөө 10 цаг 05 минут гэхэд эхэлсэн байх тул бүх тоглогчид суудлаа эзэлсэн байх шаардлагатай.
3. Тухайн шаардлагыг биелүүлээгүй баг болон тоглогчдыг тэмцээнээс шууд хасах тул үүнийг сайн анхаарна уу.
4. Тэмцээний тоглолт болгонд хяналтын ажилтан томилж өгөх ба тухайн тоглолтонд оролцож буй багууд нь тухайн ажилтнаас тоглолт эхлүүлэх, суудлын хувиарлалтаа хийлгэх, ойлгоогүй зүйлсээ асуух гэх зэрэг зүйлсийг шаардах эрхтэй.
5. Тоглогчид нь тоглолтын явцад техникийн саатал гарах (mouse, keyboard, screen тэй холбоотой асуудлууд) мөн DOTA 2 crash, PC shutdown, FPS илт унах гэх зэрэг асуудал гарсан тохиолдолд шууд pause авах эрхтэй.
6. Энэхүү тохиолдолд PAUSE аваад яаралтайгаар тухайн тоглолтыг хариуцсан хянагч ажилтан хандах үүрэгтэй.
7. Шалтгаангүйгээр PAUSE авахыг хатуу хориглоно.
8. Шалтгаангүйгээр PAUSE авсан болон эсрэг багийн тоглогчдыг илт өдөөн хатгах, үгээр доромжлох гэх зэрэг үйлдэл гаргасантохиолдолд тухайн тоглолтын хяналтын ажилтан нь тухайн багт сануулга өгөх ба 2 дахь удаагийн сануулгаар туc баг нь тэмцээнийг орхих ёстой болно.
9. Тэмцээний үеэр тэмцээн болж буй тоглоомын төвд зодоон хийхийг хатуу хориглоно. Хэрвээ зодооны шинж чанартай үйлдэл гаргасан тохиолдолд туc багийг тэмцээнээс шууд хасна.
10. Мөн тэмцээний үеэр тэмцээн зохион байгуулагдаж буй THE LOF4 тоглоомын төвийн эд зүйлсэд гэмтэл учирсан тохиолдолд тухайн үйлдлийг гаргасан баг, тоглогч тус хохирлыг бүрэн хариуцна.

 

 

 

LEAVE A REPLY