Монголд анх удаа Монголын Цахим Спорт Сонирхогчдын Холбоо, Зөн энтертайнмент студи–с 15.000.000₮ шагналын сантай “UB Major League” тэмцээн зохион байгуулж байгаа билээ. “UB Major League”-н сонгон шалгаруулах тэмцээнд нийт 80 баг оролцож шилдэг 10 баг шалгарч үлдээд байгаа юм. Шилдэг 10 баг 22 долоо хоногийн турш өрсөлдөж улирлын тоглолтоос шалгарсан 6 баг лигийн PLAYOFF-т цаашаагаа үргэлжлүүлэн тоглох юм. Баг тус бүр мөнгөн шагналтай бөгөөд аварга авсан баг нь Шилжин явах цом, Аваргын бөгжний эзэд болох юм. Тэмцээний тоглолтууд OTV сувгаар Даваа-Баасан гаригуудын орой бүр 22:00 цагаас тогтмол цацагдах ба “UB Major League”-н талаар тойм нэвтрүүлэг, багийн танилцуулга, тоглогчийн танилцуулга гэх мэт богино хэмжээний контентууд мөн цацагдах болно.

Жич: ~ Сонгон шалгаруулалтнаас шалгарсан Legion баг тарсан бөгөөд тэдний оронд Team Force хэмээх шинээр бүрэлдсэн баг оролцохоор болсон.

~ Сонгон шалгаруулалтанд Level нэртэй оролцсон баг нэрээ сольж Brothers Gaming болгосон.

~ Сонгон шалгаруулалтанд My little touka нэртэй оролцсон баг нэрээ сольж Infiniti болгосон.

~ Сонгон шалгаруулалтанд Team TM нэртэй оролцсон баг нэрээ сольж 23 болгосон.

~ Сонгон шалгаруулалтанд 420 нэртэй оролцсон баг нэрээ сольж 425 болгосон.

Эхний долоо хоногийн тоглолтын хуваарь гарсан байгаа:

major week 1

5 COMMENTS

LEAVE A REPLY